Түвдийн соёлын наадам өнөөдөр 1-р сарын 30-нд Петербургт эхэллээ. Энэ наадмын үеэр петербургчүүд “Буддын шашны сувд эрдэнэ” гайхамшигтай үзэсгэлэнд зочилж, Оле Нидала ламын лекцийг сонсож, “Хүсэл мөрөөдлийг биелүүлэгч Ступа” зургийн үзэсгэлэн болон кино үзэж, “Дурлалын тухай ном”-ыг зохиогчийн танилцуулгад оролцох юм байна. Эрхэм зочид энэ наадмыг зохион байгуулагчидтай хамтдаа буддын шашинтнуудын баяр “Цагаан сар”-ыг тэмдэглэх юм байна. Түвдийн соёлын өдрүүдийн хүрээнд дорно дахины болон урлаг судлаачдын “Буддын урлагын өнөө ба өнгөрсөн үе” сэдэвтэй дугуй ширээний ярилцлага болно.