Филиппин улсын нутаг дэвсгэр дээр АНУ-ын цэргийн оролцоог нэмэгдүүлэх төлөвлөгөөний хариуд Хятад улс, тус улсын эсрэг хориг арга хэмжээ авах ёстой. Хятадын “Хуаньцю шибао” сонинд ийм шаардлагыг бичсэн байна.

Энэ нийтлэл Вашигтонд 1-р сарын 26,27-ны хооронд хийсэн америк, филиппиний зөвлөлдөөнд өгсөн Бээжингийн анхны хариулт боллоо. Одоогоос 20 жилийн өмнө Филиппин улс өөрсдөө тэднийг зайлуулсан Субик-бей цэргийн баазд АНУ-ын ТЦХ-ний хөлөг онгоцуудыг байнга байрлуулах асуудлын янз бүрийн хувилбаруудыг талууд хэлэлцсэн байна. Хятадын аюул өсөн нэмэгдэж байгаа тул Филиппин улс өөрсдөө энэ асуудлыг америкийн талд тавьжээ. Америкийн хуурай замын цэргийг Филиппинд байрлуулахаар төлөвлөж байгаа ба хамтарсан хээрийн сургууль байнга хийж байна.

Хятад, АНУ-ын харилцааг нөөцийн онгоцны буудал маягаар тэнцвэржүүлэх нь буруу арга гэдгийн Хятад улс хөршүүддээ үзүүлэх хэрэгтэй гэж “Хуаньцю шибао” сонинд бичсэн байна. Филиппиний энэ ажиллагааны хариуд тэдэнтэй хийж байгаа худалдаа, эдийн засгийн холбоо харилцаагаа багасгах хэрэгтэй гэж сонин уриалсан байна. Дэн Сяопинийн 1990-ээд оны эхээр санал богож байсан “шаардлагатай үе хүртэл боломжоо нууцалж, сүүдэрт томоотойхон шиг байх хэрэгтэй” гэсэн томьёоны шинэ илрэл гэж энэ мэдэгдлийг үзэж болно.

Энэ стратег л Хятадын гадаад бодлогыг илэрхийлж байсан гэж удаан хугацаанд үзэж ирсэн юм. Сүүлийн жилүүдэд Хятад улс өөрийн эдийн засгийн өсөлтийг амжилттай хөрвүүлж, цэргийн хүчин чадлаараа дэлхийд улс төрийн нөлөөгөө нэмэгдүүлсээр байна. Дэн Сяопиний стратегийг хуучирсанд тооцож, олон улсын тавцан дээр нилээн хатуу бодлого баримтлахыг уриалж байгаа дуу хоолойг нэмэгдүүлж байна. Олон улсын маргаантай асуудлыг хориг тавих замаар шийдвэрлэхийн эсрэг байнга зогсож байсан Хятад улс гэнэтхэн Филиппин улсыг сургахын тулд түүнийг хэрэглэх нь ашигтай гэж ярих нь тэр үзэл дэлгэрч байгааг харуулж байгаа бус уу?

Бээжингийн хатуу арга хэмжээний заналхийлэл дор Вашигтонтой түншлэлээ гүнзгийрүүлэх эсэхээ Манила шийдвэрлэх ёстой болоод байна. Өмнөд Хятадын тэнгис дэх Спартли арлаас болж Хятадтай маргалдаж байгаа үед Филиппин улсад ар талаа найдвартай хамгаалах шаардлага урган гарч байна. ОШУА-ийн Дорно дахины судлалын хүрээлэнгийн шинжээч Дмитрий Мосяков хэлэхдээ:

«Дөнгөж саяхан л Хятад, Флиппин улсуудын хооронд маш ширүүн маргаан үүсч байсан. Тэгэхэд Спартли арлын өөрийн хэсгээ хамгаалахын тулд филиппинчүүд гартаа зэвсэг барин тэмцэхэд бэлэн байна гэж мэдэгдэж байсан юм. Энэ бүхэн нь Өмнөд Хятадын тэнгис шинэ халуун цэг болж мэднэ гэдгийг харуулж байна.

Ер нь тун удахгүй Филиппин, магадгүй Вьетнам улсуудын ар талд АНУ зогсож мэдэх юм. Бодит байдал дээр тэнд одоо тэд байж л байгаа юм. Хятадын цэргийн сүр хүчийг сөрөн зогсохын тулд Филиппин, Вьетнам улсуудад хятадын сүр хүчээс дутахааргүй том холбоотон шаардлагатай болно» гэлээ.

Өмнөд Хятадын тэнгис бол АНУ-ын ашиг сонирхолын хүрээний газар гэж АНУ өөрийн зүгээс мэдэгдээд байна. Тэд Филиппин улсын цэргийн холбоотон ба тэдний флотууд байнга хамтарсан хээрийн сургууль хийдэг юм. Энэ бүсийг  овоо хараандаа байлгаж, хятадын пуужингууд цохилт өгч чадахааргүй газар цэргээ байрлуулахын тулд АНУ Дарвин дахь АЦХ-ний баазын тэнгисийн явган цэргийнхээ тоог олон дахин нэмэгдүүлхээр Австрали улстай тохиролцоод байна.

Тэнд мөн АНУ-ын стратегийн сөнөөгч бөмбөгдөгч онгоцууд болон цэнэглэгч онгоцууд байрлах юм байна. Урьд нь Сингапурт АНУ-ын ТЦХ-ний хөлөг онгоцуудыг  байрлуулна гэдэг тохиролцоонд  хүрсэн юм. Энэ тохиролцоонууд нь хятадыг ойрын хөршүүдээр нь тогтоон барина гэсэн АНУ-ын бодлогын илрэл юм.