Орчин цагын технологийн бааз дээр суурилсан, өрсөлдөх чадвартай аж үйлдвэртэй шинэ эдийн засаг Орос оронд хэрэгтэй байна. ОХУ-ын ерөнхийлөгчид нэр дэвшигч, ерөнхий сайд Владимир Путин “Ведомости” сонинд нийтлүүлсэн өгүүлэлдээ ингэж бичсэн байна. Тавьсан зорилгодоо хүрхийн тулд ерөнхий сайд хэд хэдэн шийдврийг санал болгож байна.

В.Путины ярьж байгаа эхний зүйл бол технологийг хоцрогдлыг арилгах явдал юм. ЗХУ задарснаас хойш ОУ өөрийн эдийн засгаа дэлхийн эдийн засагт интеграцчлах боломжтой байсан. Харин үүнийг байгалын баялагынхаа хүчээр хийлээ. Улс орны хүнд үйлдвэрлэл бараг хаягдсан. ОУ өнөөдөр ч гэсэн хэрэглээний бараа, технологоос бараг бүрэн хамааралтай байна. Энэ байдлыг халах цаг нэгэнт болсон гэж ерөнхий сайд үзэж байгаа ба хамгийн багаар бодоход эдийн засгийн хэдэн секторт тэргүүлж байсан байр сууриа буцаах хэрэгтэй байна.

Тэргүүлэх салбаруудын дунд тэрээр эм, эмийн бүтээгдхүүн, өндөр технологийн хими, төмөрлөг бус болон композит материалууд, нисэх онгоцны аж үйлдвэр, мэдээлэл, харилцааны болон нано технологуудыг нэрэллээ. Дээр нь ОУ одоо болтол технологийн тэргүүлэх чиглэлээ хадгалаж байгаа атомын аж үйлдвэр, сансар судлалыг нэмэх хэрэгтэй. Эдгээр салбаруудад ойрын ирээдүйд бодит үсрэлт хийх боломж байна гэж Алексей Зудин үзэж байна.

«Хэрвээ олон улсын өрсөлдөх чадварын хэмжээгээр авч үзэх юм бол бодит байр суурьтай эдийн засгийн салбаруудыг тэр нэрэллээ. Мэдээж хэрэг энд бодит үсрэлт хийх боломжтой. Орчин цагийн дэлхий дахинд ямар нэгэн сектор, салбарт үсрэлт хийх нь хоёр хүчин зүйлийн хослолоос шалтгаалдаг юм. Энэ нь аль нэгэн салбарын үйлдвэрийн удирдагчдын тэнцвэртэй, зөв удирдлага. Тэд богино хугацааны биш дунд болон удаан хугацааны зорилтуудыг хэрэгжүүлэх ёстой гэдгийг би хэлж байна.

Хоёрдугаарт, төр засгийн маш ухаалаг дэмжлэг тэр нь хөндлөнгийн байх ба байнга, удаан хугацааны байх ёстой.Компаниуд тавьсан зорилгоо биелүүлэхэд туслах чадвартай бодитой хөшүүрэг, арга барил төр засагт байгаа. Компаниуд өөрсдийн нөөц бололцоог зөв дайчлаж, зөв зарцуулахад туслах хуулиуд буюу тоглоомын дүрмийг шинэчлэх ёстой» гэж Алексей Зудин хэллээ.

Өрсөлдөх чадвартай инновацийн технологийг хөгжүүлэх асуудал зөвхөн улсын нуруун дээр байх ёсгүй. Хамгийн гол нь хувийн хөрөнгийг татан оролцуулах ёстой. Хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх зорилгоор В.Путин дотоодын зах зээлийн хэмжээг нэмэгдүүлэх, улс оронд ажил хэрэгч уур амьсгалыг сайжруулах, эдийн засаг дахь улсын хувийг багасгах зэргийг санал болгосон байна.

Эдгээрийн алинтай нь ч маргах аргагүй гэж эдийн засагч Дмитрий Каталевский  тэмдэглээд «Асуудлуудыг зөв тавьсан байна. Хамгийн гол нь энэ хөдөлгөөний замууд нь ойлгомжгүй байна. Хээл хахуулийг багасгах хэрэгтэй гэж В.Путин зөв бичиж байна, харин яаж багасгах вэ? Энэ нь л жаахан ойлгомжгүй байна. Хувийн болон улсын хөрөнгө оруулалтын харьцаа бас ижил бус байна. Үнэн хэрэгтээ дэлхийн туршлагаас харж байхад улсын компаниуд гэдэг бас тийм ч муу зүйл биш.

Эдийн засаг дахь улсын хувийг багасгаад хэрэггүй байх гэж бодож байна. Харин эдгээр компаниуд нь ил тод байх ёстой гэдэг нь ойлгомжтой. Учир нь эдгээр компаниуд дотор чухам юу болж байгаа, мөнгө хөрөнгийг хэрхэн зарцуулж байгаа зэргийг ойлгож байгаа хүн ховор бололтой. Энэ байдал л хээл хахууль идэх таатай уур амьсалыг бий болгож байгаа юм. Тэгэхлээр улсын байгууллагууд өнөөгийн хэлбэрээрээ үр ашиггүй юм. Энэ нь тэднийг огт үгүйсгэх хэрэгтэй гэсэн үг биш л дээ» гэлээ.

Энэ нь В.Путины сонгуулийн өмнөхөн нийтлүүлж байгаа 3 дахь өгүүлэл юм. Анхных нь 1-р сарын 16-нд “Известия” сонинд хэвлэгдсэн юм. Зохиогч тэр өгүүлэлдээ улс орны өмнө тулгарч байгаа сорилтуудыг тодруулсан юм. Харин долоо хоногийн дараа “Независимая газета” сонинд үндэстний асуудлын талаарх өгүүлэл нь нийтлэгдсэн юм. Одоо улс орны Зэвсэгт хүчин, нийгмийн байгуулалтын тухай сэдвийг хөндөхөөр төлөвлөөд байна. Эдгээр өгүүлэлүүдийн сэдэвүүд нь ерөнхийлөгчид нэр дэвшигч Владимир Путины сонгуулийн өмнөх мөрийн хөтөлбөрт тусгалаа олох болно.