Ази Номхон далайн эдийн засгийн хамтын ажиллагааны \АНДЭЗХА\  форумыг энэ жил даргалж байгаа ОУ-ын хувьд хүнсний аюулгүй байдлыг хангах явдал тэргүүлэх асуудлуудын нэг юм. Хүнс дутмаг байгаа улс орнууд болон газар нутаг тэр дундааАлс Дорнодод газар тариалангийн салбарыг хөгжүүлэх 20 гаруй томоохон төсөлд оролцохыг ОХУ санал болгоод байна.

Маш өргөн уудам, одоохондоо ашиглагдаагүй байгаа газар нутгийн тухай ярьж байгаа юм. Нэг төсөлд гэхэд л 200 мянган гектар газар ноогдож байна. Хөрөнгө оруулалтыг оросын тал арваад тэрбум доллар гэж үнэлж байгаа юм. Одоогийн байдлаар Өмнөд Солонгос, Япон, Хятад, Сингапур, Вьетнам, Тайланд, Тайвань улсуудтай зөвлөлдөөнийг эхлээд байна. АНДЭЗХА-ны орнуудын түншүүдтэйгээ хийж байгаа хамтын ажиллагаанд Москва үсрэлт хийхээр бэлтгэж байна гэж ОШУА-ийн Алс Дорнодын хүрээлэнгийн шинжээч Валерий Кистанов үзэж байна.

«Энэ санал санаачлагыг АНДЭЗХА-ны орнуудын дээд хэмжээний уулзалт Владивостокт болох жил хийснээрээ онцлог юм. Энэ нь бүс нутгийн интеграцийн ажиллагаанд ОУ-ын оруулж байгаа бодит хувь нэмэр юм. Бид өөрсдийгөө зөвхөн европын гүрэн улс биш ази номхон далайн улс гэж байнга тооцож ирсэн юм. Ер нь сүүлийн жилүүдэд энэ бүс нутаг руу ОУ эрс эргэлт хийгээд байна. Тэгэхдээ зөвхөн улс төрийн ч биш эдийн засгийн хувьд эргэлт хийгээд байна» гэж Валерий Кистанов хэллээ.

Хүнсний аюулгүй байдлыг хамтран шийдэх асуудал Зүүн Азид явуулж байгаа оросын бодлогын чухал чиглэл болоод байна гэж ОШУА-ийн Олон улсын эдийн засаг ба олон улсын харилцааны хүрээлэнгийн Ази Номхон далайн төвийн шинжээч Евгений Канаев тэмдэглээд: «Ирээдүйтэй хэд хэдэн салбарт хамтын ажиллагааг эхлүүлэх хангалттай олон боломжууд байна. Жишээ нь этанол болон био дизель хамтран үйлдвэрлэх боломж байна.

ОУ шаардлагатай ургамлыг нутагтаа ургуулж түншүүддээ хэрэгцээтэй бүрдэл хэсгийг нийлүүлж болж байна.Эдгээр ургамлуудын найрлагад их хэмжээний чихэр, крахмал агуулагдсан байдаг юм. Жишээ нь, төмс, эрдэнэ шиш, чихрийн манжин зэрэг юм. ОУ Зүүн Азийн орнуудтай хамтран бүс нутгийн үр тарианы сан байгуулахад оролцож болж байна. Энэ нь харилцан олон чиглэлтэй болгоно. Манай түншүүд өөрсдийн хүнсний аюулгүй байдлын асуудлаа шийдэх замаа олон салаа болгох сайхан боломж нээгдэж байна» гэлээ.

Алс Дорнодод цагаан будаа, эрдэнэ шиш ургуулах тааламжтай нөхцөл, тэднийг экспортлох сайхан боломж байна. Мэдээж хэрэг үр тариа байгаа газар мал аж ахуйн төслүүдийг хөгжүүлж болно. Тэр тусмаа үхэр болон гахайг өсгөн үржүүлж болно. АНД-н орнуудын өндөр мэргэшлийн мэргэжилтнүүд болон тэргүүний технолог, хөрнгө оруулалтын тусламжтайгаар оросын газар нутгийг эзэмших нь бүс нутгийн хүнсний байдлыг мэдэгдхүйц дээшлүүлнэ.