Курилын асуудлууд тэр дундаа тус арал дээр Япон улстай хамтран аж ахуй эрхлэх асуудлыг зөвхөн бүх нийтийн санал асуулгаар шийдэж болно. ОХУ-ын ГХЯ-ны сайд Сергей Лавров японы “Эн-Эйч-Кэй” телевиз, радиогийн нэгдэлд ярилцлага өгөхдөө ингэж мэдэгдлээ. Курилын арлуудын асуудлыг хурдан шийднэ гэж тооцож болохгүй гэж оросын дипломатч онцлон тэмдэглэжээ. Өчигдөр японы ГХЯ-ны тэргүүн Коитиро Гэмбатай хамтран хийлгэсэн хэвлэлийн бага хурал дээр оросын ГХЯ-ны сайд энхийн гэрээ байгуулах асуудлаар Москва, Токиогийн байр суурь урьдын адил зөрчилдсөөр байна гэж тэмдэглэсэн байна. Японы нийслэлд болсон уулзалт дээр талууд харилцан хүлээн авч болохуйц шийдвэрийг эрж хайхаар тохиролцжээ. “Өмнөд Курилийн асуудлууд” Орос, Япон улсуудын харилцааг олон жил хүндрүүлж байгаа юм. 1855 оны хил хязгаар болон худалдааны тухай хоёр талын гэрээг үндэслэн Япон улсууд Итуруп, Кунашир, Шикотан, Хабоман арлуудад өнгөлзсөөр байгаа юм. ОУ-тай энхийн гэрээ байгуулах асуудлыг Япон улс эдгээр арлуудыг буцааж өгөхтэй холбож үздэг юм. Ийм учраас Дэлхийн 2-р дайны дараа энхийн гэрээнд гарын үсэг зураагүй билээ. Дэлхийн 2-р дайны дүнгээр эдгээр арлууд ОУ-ын бүрэлдхүүнд орсон гэсэн байр сууриа Москва хадгалсаар байгаа юм. Эдгээр арлууд нь ОХУ-ын газар нутгийн салшгүй хэсэг гэдэг нь олон улсын эрх зүйн хууль тогтоомжуудаар баталгаажуулагдсан билээ.