ЕХ-нд нефть нийлүүлэлтийг зогсоох тухай Ираны шийдвэр нь хэзээ ч сайн юманд хүргэхгүй гэж ЕХ-ны гаргасан хориг арга хэмжээнд өгсөн хариултдаа  ОУ-ын ГХЯ-ны сайд Сергей Лавров үзэж байна. Өнөөдөр Оклендэд болсон хэвлэлийн бага хурал дээр ингэж мэдэгдсэн байна. “Ямарч үйл ажиллагаа эсрэг үйл ажиллагааг төрүүлдэг. Энэ нь хэзээч сайн юманд хүргэдэггүй” гэж сайд тэмдэглэлээ. Ираны эсрэг хориг арга хэмжээ нь ямар ч үр дүн өгөхгүй гэж Москва үзэж байна гэж C.Лавров тэмдэглэсэн байна. 2012 оны 7-р сарын 1-нээс эхлэн Ираны санхүүгийн байгууллагуудтай холбоо тогтоох болон ираны нефтийн импортод хязгаар тогтоох тухай хориг арга хэмжээг ЕХ-нд 2012 оны 1-р сарын 23-наас тогтоосон гэж урьд мэдээлсэн юм. Өнөөдрөөс эхлэн ЕХ-нд нефть нийлүүлэхгүй тухай шийдвэр гаргах хэрэгтэй гэж ираны парламент засгийн газраасаа шаардсан юм. Харин энэ асуудлыг ираны парламент өчигдөр хэлэлцэх ёстой байсан боловч түр хойшлуулсан байна.