Хятадын баруун урд нутгийн Лунцзян голыг хорт кадмигаар хордуулснаас болж хэд хэдэн суурин газар аюулд учраад байна. Хордсон голын ус 3,7 сая хүн амтай Лючжоу хотын томоохон усан санд орж эхэлсэн байна гэж хятадын төвийн ХМХ-үүдэд өнөөдөр мэдээлжээ. Голын уснаас авсан дээжинд байгаа хүнд металлын агууламж нь байх ёстой хэмжээнээс 9 дахин их байна. Голын усанд тусгай реагент хийх журмаар хортой бодисны хэмжээг буруулахыг оролдож байна. Хэрвээ хүнд металлын агууламжийн түвшинг буруулж чадахгүй бол төр засаг хотын усан хангамжийн нөөцийн эх үүсгэвэрийг ашиглах болно. Голын эхэнд байрласан аж үйлдвэрийн үйлдвэр усыг бохирдуулсан байна.