Энэ оны дуустал ОХУ-ын шудрага бизнесийн замыг цэвэрлэж өгнө гэж ОУ-ын ерөнхий сайд Владимир Путин амаллаа. Өнөөдөр “Ведмости” сонинд нийтлүүлсэн “Манай эдийн засгийн бодлогын тухай” гэсэн нэртэй нийтлэлдээ тэрээр ингэж бичсэн байна. “Ер нь ОУ-ын гүйцэтгэх болон шүүх засаглалыг мөн төр улсын байгуулалтыг өөрчлөх шаардлагатай байна” гэж тэр тэмдэглэсэн байна. Ерөнхий сайдын үзэж байгаагаар улс орны ажил хэрэгч уур амьсгал тийм ч сайн биш байна. “Гааль, татварын албанаас эхлээд шүүх, хууль сахиулах систем хүртэл төрийн төлөөлөгчдийн ажилд нийгмиийн зүгээс тавих хяналт шалгалт тунгалаг бус байгаа нь” гол асуудал юм. “Бизнесийн үйл ажиллагаанд тавих төрийн хяналтын үзэл баримтлалыг өөрчлөж, ажлын үүргийг нь эрс хязгаарлах ёстой гэж” Путин бичсэн байна. Нэг тэрбум буюу 33 сая доллароос дээш хэмжээтэй улсын захиалгыг урьдчилан олон нийтээр хэлэлцүүлдэг хэлбэрт даруй шилжих шаардлагатай байна гэж Путин үзэж байна.