Одоогийн ерөнхийлөгч Башар Асадын гэр бүлийнхнийг Сири улсаас гарах гэсэн оролдлогыг сөрөг хүчний  Сирийн чөлөөт армийн \СЧА\ отрядууд ням гаригт таслан зогсоолоо. СЧА-ийн нэгэн хээрийн захирагчийн хэлснээс иш татан “Аль-Масри аль-Яум” сонины интернет-портал энэ тухай мэдээлсэн байна. Ням гаригийн орой засгийн газрын машинуудын цуваа Дамаскын олон улсын онгоцны буудал руу орохыг оролдсон гэж нэрээ хэлхээс татгалзсан сирийн армийн офицер асан мэдэгджээ. СЧА-ийн отрядынхан энэ оролдлогыг няцаасан байна. Сонинд ярилцлага өгсөн этгээдийн ярьснаар сөрөг хүчний зэвсэгт отряд болон цувааг хамгаалж явсан ерөнхийлөгчийн хамгаалалтын албаныхны хооронд буудалцаан болжээ. Энэ цувааг агаараас хамгаалж байсан нисдэг тэрэгнүүд тусгайгынханд тусалсан байна. Үүний дараа бүх машинууд Дамаск руу ерөнхийлөгч Башар Асадын  ордонг чиглэн буцжээ. Энэ цуваанд Сирийн ерөнхийлөгчийн гэргий хүүхдүүдийн хамт, түүний ээж Аниса Махлуф, Башар Асадын дүүгийн хүү Рами Махлуф хүүхдүүдийн хамт байсан гэж СЧА-ийн хээрийн захирагч таамаглаж байна. Харин төр засгийн зүгээс энэ үйл явдлын тухай албан ёсны тайлбар хийгээгүй байна.