2012 оны 1-р сарын 30 буюу өнөөдрөөс эхлэн ЕХ-ны орнуудад нефть нийлүүлэхэд тавих хоригийн хэлэлцэх асуудлыг  Ираны парламент хойшлууллаа. Эрчим хүчний парламентын комиссийн төлөөлөгч Эмад Хоссейни ираны ХМХ-үүдэд ингэж мэдээлсэн байна. “Энэ нь зөвхөн парламентын гишүүдийн санал бодол л байснаас биш “баримт бичгийн төсөл биш энэ санааг “цаашид сайн судлах шаардлагатай гэж” комиссийн төлөөлөгч тайлбарласан байна. Тэгэхдээ ийм шийдвэрийн төслийг хэлэлцэж байгаа хэлэлцүүлэг баасан гаригт дуусах ёстой гэж тэр тэмдэглэсэн байна. Парламент ийм шийдвэрийг ням гаригт хэлэлцэх ёстой байсан гэж урьд нь мэдээлж байсан юм. 2012 оны 7-р сарын 1-нээс эхлэн ЕХ-ны улсуудад ираны нефтийн импортыг зогсоох тухай хоригийг 2012 оны 1-р сарын 23-наас эхлэн ЕХ-нд тогтоож байгаагийн хариуд энэ шийдвэрийг гаргах ёстой байсан юм.Туркын гадаад бодлогын байгууллагын тэргүүн Ахмед Давутоглу Персийн булангийн арабын орнуудын зөвлөлийн ГХЯ-дын сайд нарын хуралдаан дээр үг хэлэхдээ Ираны эсрэг ЕХ-ноос авсан хоригийг Турк улс дэмжихгүй байна гэж мэдэгдсэн юм.