Серб улсаас Косово хязгаарын хойд нутагт амьдардаг сербүүдэд дамжуулдаг цахилгааны хангамжид хүндрэл учирч байна. Косовска-Митровица, Звечан, Зубин Поток, Лепосавич засаг захиргааны төвүүдэд  амьдардаг 65 мянган хүн хүнд байдалд ороод байна. Сүүлийн үед тэнд хасах хэмийн хүйтэнд хоногт 12 цаг л цахилгаан өгч байна Энэ асуудал нь улс төрийн утга учиртай гэж косовогийн сербүүд үзэж байгаа юм. Учир нь албан ёсны Белград эдгээр төвүүдэд 2-р сард Косовогийн албааны засаг захиргаанд итгэхгүй байгаа тухай бүх нийтийн санал хураалт явуулахаар шийдсэн юм. Сербийн хязгаар байсан энэ нутгийн албааны хэсгийг цахилгаанар тасралтгүй хангаж байгаа юм.