Египет улсад өнөөдөр тус улсын парламентын дээд танхим Зөвлөлдөх зөвлөлийн сонгуулийн эхний шат эхэллээ. Энэ сонгууль хоёр өдөр үргэлжилж даваа гаригийн орой дуусах юм. Санал хураалтад бараг 25.5 сая хүн оролцох юм. Цагдаагийнхан болон цэргийнхэн хамтдаа аюулгүй байдлыг хангаж байна. Сонгуулийн хоёр дахь шат 2-р сарын 14-15-нд болно. Зөвлөлдөх зөвлөлийн анхдугаар хуралдааныг 2-р сарын 28-нд хийнэ гэж төлөвлөөд байна. Египетийн парламентын доод танхим Ардын хуралдаан хоёр сар үргэлжилсэн сонгуулийн дараа 1-р сарын 23-наас ажиллаж эхэлсэн билээ. Энэ сонгуулийн дүнд “Ах дүү лалууд минь”, “Ан-Нур” лалын намууд бүх суудлын гуравны хоёрыг нь авсан билээ.