Катар улсад АНУ-ын албан ёсны төлөөлөгчид болон афганы талибууд хэлэлцээр хийж эхэллээ гэж “Нью-Йорк таймс” сонин өнөөдөр мэдээллээ. Афганистан улсад байлдааны ажиллагааг зогсоох болон харилцан итгэлцлийг бэхжүүлэх чиглэлд авах арга хэмжээнүүдийг тэд хэлэлцэж байна. Хэлэлцээрийн үед олзлогдогсдыг харилцан солилцох тухай яриа болж мэднэ гэж сонин бас мэдээлсэн байна. Лалынхантай хэлэлцээр хийж байгаа тухай мэдээг албан ёсны Вашингтон үгүйсгээгүй гэж “Нью-Йорк таймс” сонинд бичсэн байна.Катар улсад хэт даврагсадын “Талибан” хөдөлгөөний төлөөлөгчийн газар нээгдэж байна гэж урьд нь мэдээллэж байсан юм. Афганы засгийн газрын ар хударгаар АНУ нууц хэлэлцээр хийх гэж байна гэж Афганистан улсын төр засгаас мэдээлж байсан. Тэдэнтэй зөвлөлдөөгүй гэсэн шалтгаанаар Кабул Дохагаас элчин сайдаа татсан байна.