Ази тивийнхэн АНУ, Европын эсрэг гэдгээ харууллаа. Ираны нефтийн эсрэг авсан хориг арга хэмжээг дэмжихээс татгалзаж байна. Хятад, Энэтхэг, Турк улсууд Иран улсын нефтийн урсгалыг зогсоох боломжийг АНУ-д өгөхгүй. Харин Япон, Өмнөд Солонгос улсууд үүнийг дэмжихээр завдаж байна. Тегераны эсрэг шинэ багц хориг арга хэмжээ авахыг даваа гаригт ЕХ-ны улсуудын ГХЯ-дын сайд нар сайшаасан билээ. Энэ хоригийн дагуу ираны нефть болон нефтийн бүтээгдхүүний импортод шаталсан хориг арга хэмжээ авах юм байна. 7-р сарын 1 гэхэд нефть худалдан авах ажлыг бүрмөсөн зогсоох ёстой. Юу ч боллоо гэсэн Европынхон ираны нефтийг орлуулах нефтийг олохын тулд үргэлжилсэн түр хугацааны люфт пауз авлаа. Харин яг үүнд нэг их асуудал үүсэхгүй гэж Ойрхи Дорнодын хүрээлэнгийн ерөнхийлөгч Евгений Сатановскийн үзэж байна: «Ираны нефтийг саудын аравын, эмиратын, кувейтийн нефтиэр солих нь зөвхөн техникийн асуудал юм. Персийн булангийн арабын улсуудын хамтын ажиллагааны зөвлөл энэ алдаглыг нөхнө гэдгээ мэдэгдээд байна» гэж тэр ярилаа.

Гэтэл Европын нефть нэрдэг үйлдвэрүүд тодорхой чанарын ираны нефтийг боловсруулахад зориулагдсан байдаг юм. Энэ нь харин Европын толгойны өвчин болж мэднэ. Ираны нефтьд европ, америкийнхэн хориг тавьснаараа худалдан авагч, худалдагч хоёрын хэн нь  их хожигдол хүлээх бол гэдэг дээр шинжээчид маргаж байна. Ираны нефтийн хоригийг дэмжихгүй гэдгээ Хятад, Энэтхэг улсууд энэ долоо хоногт янз бүрийн улс төрийн тавцан дээрээс мэдэгдлээ. АНУ-ын талаас дарамтад өртсөн Япон улс эхний байр сууриа өөрчлөж эхэллээ. Далайн чанад дахь цочмог ууртай холбоотноо улс төрийн талаар дэмжих үү эсвэл улс орныхоо эрчим хүчний аюулгүй байдлыг бодох уу гэсэн ацан шалаанд Өмнөд Солонгос улс унаад байна. Харин Анкара Токио, Сөүлийг бодвол анхнаасаа АНУ-ын шахалтыг ямарч хөтөлбөргүйгээр эсэргүүцсэн гэж улс төр судлаач Станислав Тарасов тэмдэглээд: «Туркын байр суурь бол цэвэр ашиг хайсан зүйл юм. Одоо Европ уналтын байдалд байгаа гэдгийг Турк улс сайн ойлгож байгаа. Ираны нефтийн нийлүүлэлтийг багасгана гэдэг асуудлыг улам л хүндрүүлнэ. Иран улс бол туркын нефтийн хэрэглээний тэн хагасыг хангадаг үндсэн түнш юм. Анкара ираны нефтийг орлуулагчийг байнга зай барьж байдаг арабын орнуудаас олж чадахгүй юм. Харин Иран улс чөлөөт үйл ажиллагааны картыг тэдэнд дэлгэн тавьж байна. Ийм учраас туркын байр суурь хангалттай ухаалаг байр суурь юм. Иранд дарамт үзүүлэх гэсэн улс төрийн томоохон тоглоом явагдаж байна. Энэ нь маш болхи тоглоом бөгөөд барууныхны дипломатын нэр хүндийг унагаж байгаа юм» гэж тэр ярилаа.

Ойрхи Дорнодын хүрээлэнгийн ерөнхийлөгч Евгений Сатановский Анкарагийн байр суурийг тайлбарлахдаа: «Турк улс бол бие даасан тоглогч, бүс нутгийн хэт гүрэн, хөршүүтэйгээ явуулах бодлогоо өөрийнхөө хүссэнээр явуулна гэдгээ харууллаа» гэж тэр ярилаа. Исламабад олон улсын хориг арга хэмжээнээс үл эмээн Иран-Пакистаны хий дамжуулах хоолой барих төсөлд орлцохоос хэзээч татгалзахгүй. Пакистан улсын ГХЯ ийм мэдэгдлийг баасан гаригт хийлээ. Энэ төслийг хэрэгжүүлэхийн эсрэг АНУ идэвхитэй тэмцэж байгаа юм. Иран улстай хийн хоолой барих төсөлд нэгдснээр Пакистан улсад олон улсын хориг арга хэмжээ нөлөөлж чадахгүй гэдэгт итгэлтэй байна гэж Исламабад өөрийн байр суурийг тайлбарлахдаа мэдэгдлээ. Ираны цөмийн зэвсгийн хөтөлбөрт л торгуулийн арга хэмжээ ноогдуулах ёстой байх гэж Пакистаны ГХЯ онцлон тэмдэглэсэн байна.