Орос улсын иргэн, уран гулгагч Евгенийй Плющенко өөрийн спортын түүхэнд долоо дахь удаагаа Европын уран гулгалтын аврага боллоо. Бямба гаригт Шеффилд хотод Плющенко спортын жинхэнэ гавьяа байгууллаа. Тэрээр хөлөндөө гэмтэл авч эмчлүүлснээс хойш хэдхэн сарын дараа мөсөн талбайдаа эргэн ирж европын аврагын сайн дурын хөтөлбөр дээр дээд амжилт тогтоолоо. Эдвин Мартоны найруулсан “Роксани” тангогоороо тэр 176,52 оноо авсан байна. Богино хөтөлбөрийн дараа хоёрдугаарт явж байсан Плющенко дөрвөн эргэлттэй үсрэлтийг хийсэн хийгээгүй ялах байсан юм. Гэхдээ тэр өөртөө бүрэн итгэлтэй байлаа. Мөнгөн медалийг оросын иргэн 18 настай Артур Гачинский, хүрэл медалийг францын иргэн Флоран Амодио нар тус тус хүртсэн байна. Шеффилд болсон энэ удаагийн Европын аврага 29 настай Плющенкогийн хувьд арав дахь нь юм. Тэрээр 2000, 2001, 2003, 2005, 2006, 2010 онуудад алтан медаль, 1998, 1999, 2004 онуудад мөнгөн медаль тус тус хүртэж байжээ.