Орос улс АНД орнуудтай эрчим хүчний яриа хэлэлцээ болон худалдааг хөгжүүлэх болно. ОХУ-ын ГХЯ-ны сайд Сергей Лавров Брунейн Их сургууль дээр үг хэлэхдээ өнөөдөр ингэж мэдэгдлээ. Инновацийн үйлдвэрлэл, өндөр технологийн болон сансарын салбарт тулгуурласан эвсэл бий болгоход ОУ онцгой анхаарал хандуулах болно гэж тэр тэмдэглэсэн байна. Манай хэд хэдэн түншүүд тэр дундаа Сингапур улс оросын инновацийн “Сколково” төвийг онцгой сонирхож байна гэж Лавров мэдээлжээ. Эрчим хүчний аюулгүй байдлыг хангах асуудал нь хамтын ажиллагааны чухал чиглэлүүдийн нэг гэж сайд тэмдэглэсэн байна. Сэргээгдэх эрчим хүчний салбар дахь орос, ази номхон далайн орнуудын яриа хэлэлцээний төслийг хэлэлцэх хэргийн төлөвлөгөөнд оруулсан байгаа. Асар их баялагтай ОУ-ын Сибирь, Алс Дорнодод хэрэгжүүлэх өргөн цар хүрээтэй төслүүдэд оролцохыг Орос улс түншүүддээ санал болгож байна гэж сайд хэлсэн байна.