МАГАТЭ-гийн байцаагчид өнөөдөр Иранд хүрэлцэн ирлээ гэж ираны мэдээлэлийн ИРНА агентлаг мэдээллээ. Энэ байцаагчид Ираны албан ёсны хүмүүстай хэлэлцээр хийхээс гадна Тегеранаас өмнөд зүгт байрладаг Форто уран баяжуулах төвд зочилож магадгүй гэж тус агентлаг тэмдэглэжээ. Ираны цөмийн хөтөлбөр нь цэргийн зориулалттай эсхийг тодруулах нь МАГАТЭ-гийн байцаагчдын гол зорилго юм. МАГАТЭ-гийн ерөнхий захирал Юкия Амано агентлагын байцаагчдыг явахын өмнө “төлөөлөгчидтэй бүх талаар хамтран ажиллахыг” Иран улсад уриалсан байна. Эдгээр байцаагчид мягмар гариг хүртэл ажиллах юм байна.Энхийн атомын хөтөлбөрийн нэрийн дор цөмийн зэвсэг боловсруулж байгаа гэж АНУ болон Барууны орнууд Иран улсыг сэжиглэж байгаа юм. Тегеран бүх сэжгийг үгүйсгэж улс орныхоо эрчим хүчний хэрэглээг хангахын тулд энэ хөтөлбөр чиглэгдсэн гэж мэдэгдэж байгаа юм. Европын холбооны 27 улсын ГХЯ-дын сайд нар Брюссельд уулзахдаа Иранаас нефть нийлүүлэхийн эсрэг хоригийг сайшаасан юм. Тегеранаас нефть худалдаж авч байсан ЕХ-ны гишүүн улсууд 7-р сарын 1 гэхэд импортоо зогсоох ёстой. Нефтийн импортоос олж байгаа мөнгийг багасгаснаар Иран улс цөмийн судалгаа шинжилгээнд оруулах хөрөнгө оруулалтаа багасгана гэж Барууныхан үзэж байгаа юм. Тегеран үүний хариуд ойрхи дорнодын нефтийг тээвэрлэж байгаа ганц гол судас нь болсон Ормузын цутгаланг хаана гэж сүрдүүлсэн юм.