Арабын орнуудын лиг \АОЛ\ Сири улсын асуудлаар ОУ-тай хэлэлцээр хийж байна. Араб хоорондын байгууллагын ерөнхий нарийн бичгийн даргын орлогч Ахмед бен Хелли ингэж мэдэгджээ. ОХУ-ын ГХЯ-ны сайд Сергей Лавров, АОЛ-ийн ерөнхий нарийн бичгийн дарга Набиль аль-Араби нар өчигдөр сирийн байдлыг хэлэлцсэн гэж тэр ярьсан байна. АЗ-д Марокко улсын оруулсан Сири улсын талаарх тогтоолын төсөл нь Орос улсын зарчмын татгалзлыг үл хайхраад зогсохгүй “Орос улс зарчмын үүднээс хүлээн авах аргагүй шинэ элементүүдийг оруулсан байна” гэж НҮБ-д ОХУ-аас суугаа байнгын төлөөлөгч Виталий Чуркин мэдэгдлээ. “Эхлээгүй байгаа улс төрийн яриа хэлэлцээний гараагүй үр дүнг Сири улсад тулгах гэсэн оролдлого” гэж оросын дипломатч энэ баримт бичгийг нэрлэсэн байна. Сирийн байдлыг зохицуулах НҮБ-ын АЗ-ийн нягтруулсан байр суурийг боловсруулах үүднээс Орос улс АЗ-ийн түншүүдтэйгээ ажиллахад бэлэн байна гэж Чуркин мэдэгджээ.