0Орос, Япон улсууд атомын эрчим хүч болон инновацийн хүрээн дэх хамтын ажиллагаагаа идэвхижүүлж байна. ОУ-ын ГХЯ-ны сайд Сергей Лавров, Япон улсын ГХЯ-ны сайд Коитира Гэмба нарын Токиод хийсэн уулзалтын дүнгээр ОХУ-ын ГХЯ ингэж мэдэгдсэн байна. Японд 2011 оны 3-р сард болсон сүйрэлт цунами болон газар хөдлөлтийн хор уршгийг арилгах үеэр хоёр улс харилцан хамран  ажилласны дүнд бий болсон орос, японы харилцааны нааштай уур амьсгалыг цоо шинэ түвшинд гаргаж бэхжүүлэх нь чухал байна гэж сайд нар тэмдэглэсэн байна. Хямралын өмнө 30 тэрбум долларт хүрч байсан хоёр талын худалдааны эргэлтийг ноднин жил сэргээсэн явдлыг сайд нар сайшаалаа. Хоршоололыг шинэчлэл, инновац, эрчим хүчний болон хөрнгө оруулалтын бүрдэл хэсгүүд дээр тулгуурлан нэмэгдүүлэх шаардлагатай байна гэж Лавров, Гэмба нар үзэж байна. ОУ-ын Алс Дорнод Сибирийн бүс нутгуудтай Япон улсын хамтын ажиллагааг гүнзгийрүүлэх нь чухал байна гэж тэд онцлон тэмдэглэсэн байна.