Өнөөдөр бид “Орост тавтай морилно уу?” шинэ цуврал нэвтрүүлгээ эхлэх гэж байна. Бид эхнийхээ нэвтрүүлгээр дэлхийд хамгийн анх тулалдааны талбар дээр байгуулагдсан Бородины цэрэг-дайны дархан цаазтай газрын улсын музейн тухай ярих болно. Музей Москвагаас баруун хэсэгт 120 км зайтай оршдог юм. 110 гаруй  кв. м. талбайтай. Бородины тулалдаан – орос хүн бүрийн хувьд хамгийн ариун газар. Чухамдаа энд 1812 оны 9 сард алдарт цэргийн жанжин  Михаил Кутузовын удирдсан оросын арми францын Аугаа хаан Наполеон Бонапартын армитай ширүүн тулалдаанд орсон юм. Дэлхийн дайны түүхэнд урьд өмнө нь болж байгаагүй ширүүн тулалдаанд 300 мянга орчим цэрэг дайчин, 1200 их буутай оролцсон. Оросын цэргүүд дайсны дайралтыг тэсээд зогсохгүй, тэдэнд нилээд хохирол учруулсан юм. Тэр цагаас хойш Бородины тулалдааны талбар хэвлийдээ гар бөмбөг болон түүний хэлтэрхийнүүд, хорголон болон тугалган сум, хонгио, эвдэрч хэмхэрсэн хүйтэн зэвсэгүүд...

Их тулалдаан нь оросын тухайн нийгэмд эх орончдын асар  хөдөлгөөнүүдийг төрүүлж байв. Оросын аугаа их найрагч Михаил Лермонтов чухамдаа энэ үйл явдалд зориулан “Бородино” алдарт  шүлгээ тэрлэсэн байдаг юм. Бородины түүхэн тулалдаанд зориулсан олон арван дуу төрсөн юм.Тулалдааны түүхэнд 1839 он хамгийн дурсгалт он болсон юм. Тэр үед 150 мянган цэрэг жагссан оросын батлан хамгаалахын хамгийн гол өндөрлөгүдийн нэг дээр Оросын I Николай хаан Эх орны яруу алдарт цэрэг эрсэд зориулсан хөшөөг нээсэн юм. Хааны зарлигийн дагуу зайсангийн бэлд хөшөөг арчлан хамгаалж, энд хүрэлцэн ирсэн хүмүүст тулалдааны төлөвлөгөөг харуулж, байлдааны талбараас олдсон олдворуудыг тайлбарлах зорилгоор ахмад дайчдад зориулсан манаачийн байрыг барьж байгуулсан юм. Ширүүн тулалдааны болж өнгөрсөн газарт Спасо-Бородинский сүмийн барьж, эргэн тойронд маш том үзмэрүүдийг байрлуулсан юм. Ингэж музей төрсөн юм...

1941 онд оросын алдар гавъяаны энэхүү талбай дахин ширүүн тулалдааны талбар болсон юм. Зөвлөлтийн Улаан Армийн цэрэг дайчид Гитлерийн фашистуудын богино хугацаанд Москваг  эзлэн авах төлөвлөгөөг нураан,  цус асгаруулсан энэ тулалдаанд олон арван хөшөө дурсгал өртсөн юм. Тэр үед байсан музейн барилгыг германчууд шатаасан юм. Дэлхийн II Дайны дараа Бородины талбайн төвд тэд урьдын байраа эзлэсэн юм. Бородины тулалдааны талбар дээр 1812 оны болон Дэлхийн хоёрдугаар Дайны үеийн  хамгаалалтын  байгууламжүүд хадгалагдсан бий гэж музейн ажилтан Лариса Березовая ярьж байна. Үүнтэй холбогдоод музейн дархан цаазтай газар дээр байгалийн, түүхийн болон үзэсгэлэнгийн үзмэрүүдээс бүрдэсэн хосгүй цогцолборыг байгуулсан юм. Бородины тулалдааны 200 жилийн ойг тохиолдуулан музей оросын болон францын армиудын тулалдааныг харуулсан тусгай үзмэрийг шинэчлэх төлөвлөгөөг боловсруулж эхлээд байна. Ялангуяа, манай музейд Хятад, АНУ-аас маш их жуулчин ирдэг гэдгийг зориуд тэмдэглэмээр байна.

Дархан цаазтай газрын музей энд хүрэлцэн ирэгсдэд аяллын өргөн хөтөлбөрийг санал болгодог юм. Энэ нь хөшөө дурсгалуудтай танилцаж, түүхэн дурсгалт газруудаар аялуулдаг юм. Үзэсгэлэнгийн хамгийн гол хэсэг болох “Бородино – суут хүмүүсийн тулалдаан” хэсэгт орос болон францын армиудын тулалдааны тухай өгүүлдэг юм. Үзэсгэлэнгийн үндэс нь – Бородины тулалдаантай холбогдолтой жинхэн эд зүйлүүд, хоёр армийн цэргийнхний хувцас хунар, зэр зэвсэг, туг, цол хэргэм, дайнд оролцогчдын  хувийн эд зүйлсүүд, баримт бичгүүд болон газрын зургууд, тулалдааны талбараас олдсон олдворууд: бөмбөг, түүний хэлтэрхий, сум. “Дайн ба энхийн баатарууд Бородины тулалдаанд” үзэсгэлэнгийн дэргэдүүр саатахгүй гарахын аргагүй юм. Энэхүү үзэсгэлэн Спасо-Бородины сүм байсан байранд буюу дэлхийн уран зохиолын түүхэнд үнэтэй хувь хэмэр оруулсан наполеоны дайны тухай  “Дайн ба энх” романыг бичсэн аугаа их зохиолч Лев Толстой 1867 онд энд ирж буудаллаж байжээ. Музей-зочид буудлын нэгдүгээр давхарт Лев Толстойг дайнд оролцогч их бууны ангийн жирийн офицер, бүх л үйл явдал, үзэгдлийг үнэн байдлаар нь бичиж эрмэлзэлтэй идэр залуу  зохиолчийнх нь хувьд харуулжээ.

“Дайн ба энх” романы Бородины тулалдаанд зориулж бичсэн зангилаа хэсгүүдийг зохиолч  нилээд хэдэн удаа дахин бичиж байжээ. Тулалдааны үзэгдлүүдийг, байгаль орчныг бичихийн тулд Лев Толстой Бородинод ирж байжээ. Тэр “хоёр хоногийн турш хагас зуун жилийн өмнө зуу гаруй мянган хүн амь үрэгдсэн газар орноор явж, тэмдэглэл хийж, тулалдааны төлөвлөгөө зурж” байв. Москвад ирээд Толстой эхнэртээ “Бородины тулалдаан гэж юу болохыг урьд өмнө хэний ч бичиж байгаагүйгээр бичнэ” гэж байжээ. Гэрэл зургууд, зурсан зургууд болон Толстойн гар бичмэлүүд нь түүний роман бичихэд бэлтгэж байсныг гэрчилж байв. Тусгай  мульт-мэдээллэл зохиолчийн  “Уран бүтээлийн зовлон бэрхшээлтэй” таныг танилцуулах болно. ”Өмнө нь болж байгаагүй ширүүн тулалдааны тухай” дараагийн танхимд өгүүлж байна. Энэ танхим түүхэн болон 1812 оны Бородины тулалдаанд оролцсон зохиолын баатруудын дүр төрх дүүрэн байна. Юуны өмнө ерөнхий командлагчид Михаил Кутузов болон Наполеон Бонапарт нар байна. Хана туургууд тэдний хөрөг зургаар дүүрэн байна. Дэргэд нь роман-зохиолын хэсгээс иш татжээ.

 Дэлхийн хоёрдугаар Дайны үйл явдлын тухай өөр үзмэрүүд өгүүлж байна. Тэдгээр нь Спасо-Бородины сүмийн  байруудын нэгд байрдаг бөгөөд 1941 онд энд хээрийн госпиталь байрлаж байжээ. 1941 оны 10-р сард Улаан Армийн цэрэг дайчид Бородины талбай дээр бүхэл бүтэн зургаан хоног Германы фашистуудыг Москва руу довтлоход нь тогтоосон юм. Баримт бичгүүд, зэр зэвсэг, түүхэн ховор нандин зүйлсүүд, улаанармийнхны хувийн эд зүйлсүүд тухайн цаг үеийн тухай өгүүлнэ. Энд үзэж харах зүйл үүгээр дуусч байгаа юм бишээ. Хамгийн балчир үзэгчдийн анхаарлыг “Цэргийн уран сайхны тоглоом” зүй ёсоор татна. Цэргийн сэдэвтэй тоглоомуудыг мод, шавар, тугалга болон шаазан, гипсийг ашиглан ганаар цэрэг, баатаруудыг бүтээжээ. Танхимын голд  Бородины тулалдааны явцыг харуулсан маш том зургийг байрлуулжээ. Хүүхдүүд аяллын энэ хэсэгт их дуртай байдаг юм.

Дархан цаазтай газрын музейд цэргийн түүхийн баярууд онцгой байрыг эзэлдэг юм. Хэдэн арван мянган хүн 9-р сарын 1-ний ням гаригт болдог “Бородины өдрийн” баярт оролцохыг хүсдэг юм. Түүний зангилаа хэсэг нь 1812 оны цэргийн түүхэн тулалдааны хэсгээс театрчилсан тоглолт үзүүлдэг юм. Энэ баярт оролцогчид цэргийн түүхийн клубуудын гишүүд байдаг, тэд Бородинод оросын бусад хотуудаас ирж оролцдог юм.  Цэргийн түүхийн хэдэн зуун сонирхогчид өөрсдийн гараар тэр үеийн хувцсыг урлан, зэр зэвсэг, хэрэгслүүр бэлтгэн Бородины тулалдаанд оролцдог юм. 5-р сарын 9-нд Бородинод Орос улсын нэгэн адил “Ялалтын баярыг” ёслон тэмдэглдэг. Энд ахмад дайчдыг урьж, хорооны тугийг мандуулж, дайнд үргэдсэн цэрэг дайчдынхаа гэгээн дурсгалыг хүндэтгэдэг юм.

5-р сарын сүүлийн ням гаригт – “Тэвчээртэй тугалган цэрэг”  хүүхдийн цэрэг-түүхийн байрыг зохион явуулдаг юм. Энэ баяр нь хичээлийн жилээ амжилттай дүүргэсэн сурагчдад зориулсан нэг ёсны баяр болдог юм. Тэнд  сурагчдад 1812 оны түүхэн тулалдааны төлөвлөгөө, оросын болон францын армийн ахуйтай танилцуулж, цэргийн хоол хүнс амталуулж, тэр үеийн цэргийн хувцсыг өмсөж үзэн, зургаа татуулж, морь унах боломж олгодог юм. 1941 оны Бородины тулалдааны түүхэн үйл явдлын дурсгалд намар бүр “Бидний ард Москва байгаа” цэрэг-түүхийн шинэчлэл  явдагддаг юм. Жуулчдад хэдхэд :дархан цаазтай газрын музейд ирэх хамгийн сайхан таарамжтай үе бол 5-х сарын 9-ний Ялалтын баярын өдөр юм. 5-р сарын сүүлийн өдөр, 10-р сарын хоёр дахь ням гаригт чухамдаа эдгээр өдрүүдэд байлдаааны шинэчилсэн үзүүлбэрүүд болон хээрийн гал тогоог ажлуулдаг юм. Гэхдээ бусад өдрүүдэд ч гэсэн энд нэн сонирхолтой байдаг юм. Музейн үзмэрүүд болон олдворууд нь байнга шинэчлэгддэг. 2012 оны 9-р сард Бородины тулалдааны 200 жилийн ой тохиож байгаа тул маш том шоу болох юм. Тэрхүү баярт хагас сая хүн оролцохоор төлөвлөж байна. Та бүхэн тавтай морилоорой!