Сири дэх Арабын орнуудын лигийн \АОЛ\ ажиглагчдын үйл ажиллагааг зогсоож байгаа нь НҮБ-ын АЗ-д даралт шахалт үзүүлж,  гадаадын орнууд түрэмгийлэл үйлдэх боломжийг бий болгож байна. Сири улсын төв телевиз бямба гаригт энэ тухай мэдэгдлээ. Энэ нь зэвсэглэсэн этгээдүүдийн зүгээс хүчирхийллээ нэмэгдүүлэх боломжийг бүрдүүлж өгч байна гэж Дамаск тэмдэглэсэн байна. Зэвсэглэсэн сөрөг хүчин болон засгийн газрын цэргүүдийн хоорондох мөргөлдөөн идэвхижиж байгаатай холбогдуулан аюулгүй байдлын үүднээс өөрийн ажиглагчдын үйл ажиллагааг зогсоож байгаагаа АОЛ бямба гаригт зарласан юм. Арабын орнуудын ГХЯ-дын сайд нартай зөвлөлдснийхөө дараа АОЛ-ийн ерөнхий нарийн бичгийн дарга Набиль аль-Араби ингэж мэдэгдсэн билээ. Хэд хэдэн сөргүү хүчин зүйлүүдээс болж АОЛ-ийн ажиглагчдын үйл ажиллагааг зогсоож байгаа гэж Ад-Даби мэдэгдсэн байна.

Мөргөлдөөнд оролцож байгаа талуудын сөргөлдөөн улам ширүүсэж байгаагаас гадна сирийн лалуудын нэр хүндтэй төлөөлөгч, сөрөг хүчнийг дэмжиж байгаа шейх Аднан аль-Арурын хэлсэн үг нөлөөлсөн байна. Лалын шейхийн үзэж байгаагаар олон улсын ажиглагчдын үйл ажиллагаа “Сири улсын аюулгүй, бүрэн бүтэн байдалд” аюул заналхийлж байна. “Сирийн талаарх АОЛ-ийн гаргасан сүүлчийн шийдвэрийг сирийн сөрөг хүчин огт хүлээж авахыг хүсээгүй нь” нэг хүчин зүйл болсон гэж ад-Даби ярьсан байна. АОЛ-ийн ажиглагчдын үйл ажиллагааг түр хугацаагаар зогсоосон гэж АОЛ-ийн ажиглагчдын тэргүүн, суданы генерал Мухаммед ад-Даби мэдэгджээ. Засгийн газрын эсрэг жагсаал цуглаан Сири улсад 10 сар үргэлжилж байна. Энгийн номхон иргэд болон хүчний байгууллагын ажилтнууд амь үрэгдлээ гэсэн мэдээ өдөр бүр ирсээр байна. НҮБ-ын АЗ-ийн Сири улсын талаарх хуралдааныг ирэх мягмар гаригт хийхээр төлөвлөөд байна.