Оросын засгийн газар  үндэсний болон технологийн аюулгүй байдалд зориулан  стратегийн төлөвлөлтийн агентлагийг байгуулахаар зорьж байна.  Энэ тухай өнөөдөр Оросын засгийн газрын шадар сайд Дмитрий Рогозин мэдэгдэв. “ Агентлагийн зорилго : дэлхийд болж байгаа болон цаашид гарах үйл явдлуудад үнэлэлт дүгнэлтийг өгч, Оросын батлан хамгаалах болон технологийн тусгаар тогтнолыг 30 болоод түүнээс цааш жилээр хөгжүүлэхэд орших болно “ гэж шадар сайд Цэргийн эрдмийн хүрээлэн дээр хэлсэн үгэндээ тэмдэглэв. Түүнчлэн “ эх орны батлан хамгаалах үйлдвэрийн технологийн болон  аж үйлдвэрийн хөгжлийг боловсруулах юм “гэж цохон тэмдэглэв.