Урьдчилсан нөхцлүүдгүй урагш хөдөлгөөн. Ийм байр суурь  нь ОХУ- ын ГХЯ- ны тэргүүн Сергей Лавров,  Японы ГХЯ –ны тэргүүн Коитиро Гэмба нарын  Токиод хийсэн уулзалтын үеэр тодорхой харагдаж байлаа.

Орос болон Японы  энхийн гэрээний талаархи байр суурь урьдын адил нийцэхгүй байсан ч,  талууд  боломжтой шийдвэрийг эрэлхийлхэд бэлэн байна.  Сергей Лавров нийтэд мэдэгдлүүд  хийх нь орос-японы харилцааны уур амьсгалыг хүндрүүлж болзошгүй гэж  цохон  тэмдэглэж байсан юм.  Тэгээд ч ийм уур амьсгал бүрэлдэн тогтнож байх шиг байна гэж япон-оросын харилцааны шинжээч Валерий Кистанов ийн ярьж байна: «Айлчлал тайван, найрсаг байдалд ямар нэгэн эрс шүүмжлэл, томъёлолгүй уур амьсгал дунд  болж байна. Нутаг дэвсгэрийн асуудлуудын зэрэгцээ хоёр талын харилцааны бусад салбаруудыг хөгжүүлэн,  амжилтанд хүрэх нь чухал юм.  Юуны өмнө энэ нь японы бизнесийн хүрээнийхний Орос улсад зорчихтой холбоотой визний журмыг зөөлрүүлсэн хэлэлцээрт хүрсэн явдал  юм.   Энэ нь хоёр тал эдийн засгийн түншлэлд чухал ач холбогдол өгч буйг гэрчилж байна.  Хоёр талын харилцааны нийтлэг цогцолборт энэ хүчин зүйл нэмэгдсээр байх юм» гэж хэлсэн.

Энэ нь хоёр  талын урьд өмнө муугүй хөгжиж байсан,  ажил хэрэгч  харилцааг  улам идэвхжүүлэх ёстой юм.  2011 онд худалдааны эргэлт дээд цэгтээ хүрч, 30 тэрбум долларт хүрчээ.  Орос улсад Японы хөрөнгө оруулалт  нэмэгдэж байна, үүнд  Алс-Дорнодын эрчим хүчний салбарыг япончууд их сонирхож байна.  Хоёр улс өмнөд Курилын арлууд дээр  хамтран  эдийн засгийн үйл ажиллагаа явуулахыг өнөөдөр  Японы ГХЯ –ны тэргүүн Коитиро Гэмба үгүйсгэсэнгүй. Урьд  олон арван жилийн өмнө  Япон улс зарчмын хувьд байнга  татгалзаж байсан юм.

Япон улсад Орос улстай хамтын ажиллагааны  харилцаагаа хөгжүүлэхийн төлөө олон япон хүн байдаг  юм.