Тегеранд МАГАТЭ гийн цөмийн эрчим хүчний тусгай мэргэжилтэнүүд ирнэ. Тэд ираны цөмийн хөтөлбөрийг  цэргийн эсэхийг шалгах болно. Тэднийг тус улсын эрх баригчид урьсан юм.  Ихэнхи шинжээчдийн үзэж байгаагаар,   Тегеран цөмийн хөтөлбөрийг тойрсон хурцадмал байдлыг  зөөлрүүлэх үүднээс  энэхүү алхмыг хийж байгаа аж.  Өрнөдийнхөн  тус улсыг энхийн цөмийн хөтөлбөр хөгжүүлж байгаа нэрэн дор цөмийн зэвсэг боловсруулж байгаа гэж буруушаасаар байгаа юм.Гэтэл ираны эрх баригчид үүнийг няцааж байгаа юм. 11-р сарын  сүүлээр гарсан МАГАТЭ –гийн мэдэгдэлд, Тегераныг  2003 он хүртэл цөмийн зэвсгийг байгуулах чиглэлтэй ажил явуулж байсан гэж дурьдсан байв.  Шинжээчдийн  үзэж байгаагаар, Иран  энэ үйл ажиллагаагаа өнөөдрийг хүртэл хийж байж болох аж. Үүний дараа европын орнууд Исламын БНУ- ын нефтийн импортонд хориг тавьсан юм.  Хоригийн хариуд Ираны удирдлага Ормузын хоолойг  хаахаар сүрдүүлж байгаа юм. Ормуузын хоолойгоор дэлхийн нефтийн дөрөвний нэг дамжин өнгөрдөг юм.