Оросын ерөнхийлөгч Дмитрий Медведев Оросын зохион явуулах   АНД- орнуудын эдийн засгийн дээд хэмжээний уулзалтын урьталуудыг  /АТЭС / тодорхойлов.  Худалдаа-хөрөнгө оруулалтын цаашдын либералчлал болон бүс нутгийн эдийн засгийн хамтын ажиллагааг бэхжүүлэх нь оросын хэлэлцүүлэх асуудлын гол чиглэлүүд юм гэж төрийн тэргүүн АТЭС-ийн  ДХУ -ын сайт дээр нийтлэсэн өгүүлэлдээ бичжээ. Өмнөх Гавай дахь АТЭС-ийн орнуудын  тэргүүн нарын  ДХУ дээр баталсан декларац дээр АНД бүс нутаг 21 улсыг нэгтгэж байгаа, “дэлхийн авангард өсөлт” гэж дурьджээ. АТЭСийн гишүүн орнуудад дэлхийн  хүн амын  40 орчим %, ДНБ 54 % болон худалдааны 44 хувь ногдож байгаа аж.Орос улс 2012 онд АНУ-аас АТЭС-ийн дараагийн хуралдааныг даргалж явуулах үүрэг хүлээсэн юм. Үүнд тэргүүлэх байр суурийг  хадгалахын төлөө Орос улс бүхий л бололцоогоо дайчилна гэж  Дмитрий Медведев өгүүлэлдээ тэмдэглжээ. Энэ намар Алс-Дорнодын  Владивосток хотод болж өнгөрөх дээд хэмжээний уулзалтын  анхаарлын төвд АНД-н бүс нутгийн орнуудтай худалдааны салбарын  харилцан ажиллагаа, хөрөнгө оруулалтууд, бүс нутгийн эдийн засгийн идэвхитэй хамтын ажиллагаа зэрэг байх болно.

“Орос улс ДХБ-д амжилттай элсэж орсонтой холбогдуулан бид чөлөөт худалдааны тухай хэлэлцээрийг АТЭС-ийн эдийн засгийн оролцогч орнуудтай хийхэдл бэлэн байна. Энд бид Гаалийн холбоо болох  Казахстан, Белорустай хамтран орж байгаа юм. Энэхүү байдал нь АТЭС-ийн эдийн засгийн орон зайг чадавхаар үржүүлсэний хувьд, АНД бүсийн өргөжих  ирээдүйг бий болгон европ-азийн  тивд бүхэлд нь  эдийн засгийн хамтын ажиллагааны цоо шинэ чиглэлийг нээж болох юм гэж Дмитрий Медведев бичжээ. Орос улс  өөрийн тээврийн шинэ хонгилуудыг санл болгоход бэлэн байна. Энэ нь Азийг Европтой асар богино хугацаанд  холбох богино зам юм. Энэ тухай  бидний саналыг сонирхох түншүүдтэйгээ  яхилцах болно” гэж ОХУ-ын ерөнхийлөгч тэмдэглжээ.

Чуулганы хэлэлцэх асуудлуудад эрчим хүчний салбарын хамтын  ажиллагааны тухай  асуудал оржээ.  Орос улс дэлхийн тэргүүлэх эрчим хүч нийлүүлэгчдийн  тоонд ордог юм. “Гэхдээ бид  АТЭС-ийг зохион явуулахдаа  зөвхөн  эрчим хүчний худалдааны талаар яриад зогсохгүй юм. Маргаашийнхаа тухай бодох бас хэрэгтэй. Тиймээс эрчим  хүчний  аюулгүй байдлыг хангах бүхий л цогцолбор асуудалд бүтээлч мэтгэлцээн явуулахад нөлөөлөх болно. Дмитрий Медведев тэмдэглэхдээ, эдийн засгийн цаашдын өсөлтийн хангахад  шинэтгэлийн  хөгжилд иулгуурлах ёстой гэжээ.

“Орос улсад урьтал болж байгаа энэхүү сэдэв нь АТЭС-ийн  түншүүдийн дунд амьд нөлөө үзүүлж байна.  Бид манай их сургуулиуд, эрдэм шинжилгээний төвүүд болон компаниудыг өргөн харилцан ажиллагаатай болгохын тулд бүхи йл бололцоогоо дайчилна “гэж оросын ерөнхийлөгч  тэмдэглэв. Орос улсын дээд хэмжээний уулзалтанд санал болгоод байгаа бусад асуудлуудын дунд  хүнсний аюулгүй байдал, терроризмтэй  тэмцэх болон улс дамжисан гэмт хэрэгтэй хамтран  тэмцэх болоод байгалийн сүйрэлд болон онцгой байдалд   хариу арга хэмжээ авах зэрэг асуудлууд байгаа  юм.

АНД бүс нутаг нь дэлхийн байгалийн сүйрэлд илүүтэй өртөх магадлалтай бүсэд ордог юм. Энэ бүс нутагт “газар хөдлөлт, цунами, тахал өвчин илүүтэй гардаг юм. “2012 оны бид хамтын хүчээр шинэ амжилтанд хүрч, эдийн засгийн өсөлт, бүс нутгийн хөгжил цэцэглэлтэнд тулгуурласан  АНД-н бүсийн эдийн засгийн хамтын ажиллагааг гүнзгийрнэ гэдэгт итгэлтэй байна” гэж эцэст нь  Дмитрий Медведев хэллээ.