Түрк улс ОХУ- ыг    худалдаа- аж үйлдвэрийн чухал түншээ гэж үздэг бөгөөд хоёр орны хоорондын  хамтын ажиллагаа өргөн цар хүрээтэй байх боломжтой юм. Тухайлбал, хөлөг онгоцны үйлдвэлэлийн салбарт аж. Энэ тухай баасан гаригт  Нижний Новгород хотод Түркийн   ерөнхий сайдын дэргэдэх  Гадаад худалдааны байгууллагын дэд тэргүүн Жемалеттин Дамладжи    орос-түркийн  засгийн газар хоорондын хөлөг онгоц, давруулт онгоц байгуулах асуудал хариуцсан ажлын бүлгийн хуралдааны дараа мэдэгдэв.  Түүний ярьснаар, эн асуудлаар ОХУ ын Тээврийн яамны болон бүс нутгийг хөгжүүлэх  яамны удирдагчидтай  хийсэн урьдчилсан яриа хэлэлцээрүүд нь Москвад амжиллтай  болж, Нижний  Новгород хотод үргэлжилж байна.  Түркийн төлөөлөгч тэмдэглэхдээ, Нижний Новгород хот нь  оросын хөлөг онгоцны үйлдвэрлэлийн төвүүдийн  нэг бөгөөд түүнд  энэ салбарт  орос-түркийн хамтын ажиллагааны  оролцогч болох бүхий л бололцоо байна  гэжээ.