Нидерландын ЗГ бямба гаригт  олон нийтийн газруудад гивлүүр өмсөхийг хориглох санал хураалт явуулав. Түүнчлэн энэхүү  хоригоор  нүүрээ хаасан аливаа хувцас, гоёл чимэллийн зүйлсийг хорьжээ. Эдгээрийг зөрчсөн бүсгүйчүүдэд  380 еврогийн торгууль ноогдуулах аж. Сайд нарын танхим уг баримт бичгийг үндэсний парламентад дэмжлэг олж, хууль гарна гэдэгт эргэлзэхгүй байна. Тэгвэл Нидерланд улс нь гивлүүр өмсөхийг хорьсон  Франц, Бельгийн дараа европын гурав дахь орон болох юм.