Япон улс өмнөд Курилын төслүүдийг  ОХУ-тай хамтран  хэлэлцэхэд бэлэн байна гэж Японы ГХЯ ны тэргүүн Коитиро Гэмба бямба гаригт мэдэгдэв. “Японы хууль ёсны байр сууринд хор хүргэхгүй бол бид ОХУ- тай хамтран  хойд нутгийн төслийг хэлэлцэхэд бэлэн байна. Японы ЗГ- ын байр суурь гэвэл  “хэрвээ энэ нь нутаг дэвсгэрийн асуудлыг шийдвэрлэхэд хувь нэмэр  оруулж   чадах бол бид үүнийг хэлэлцэх ёстой.. Бид оросын талд өөрсдийн тодорхой  үзэл бодлыг дамжуулсан, түүнийгээ хэлэлцэнэ”- гэж  Гэмба Оросын сайд Сергей Лавровтой  яриа хэлэлцээ хийсний дараа өгсөн хэвлэлийн бага хурал дээр сэтгүүлчдэд мэдэгдэв.  “Гэхдээ энд бидний хооронд зөрөлдөөн банйа”гэж тэр хэлжээ. Японд  “хойд нутаг” гэж  Курилын дөрюөн арлуулыг нэрлэдэг : Шикотан, Итуруп, Кунашир болон Хабомаи, энд Токио нутаг дэвсгэрийн гомдол тавьж ирсэн юм.  Эдгээр арлуудыг Орос улстай байгуулсан энхийн гэрээний болзлоор Японд  буцаахыг Дэлхийн хоёрдугаар Дайны дараа зураагүй үлдэсэн юм. Москвагийн байр суурь бол өмнөд Курил нь ЗСБНХУ -ын бүрэлдэхүүнд  дэлхийн II Дайны дараа холбогдох олон улсын  эрхзүйн баримт бичгүүдийн  үндэстэй шилжсэн, эргэлзээгүй нутаг дэвсгэр юм.