Орос улс НҮБ –ын АЗ- ийн Сирийн асуудлаархи “маррокийн” тогтоолын шинэ төлсийг хүлээн авахад бэлэн бус байна.  Энэ тухай баасан гаригт Нью-Йоркд НҮБ-ын дэргэдэх Оросын байнгын төлөөлөгч Виталий Чуркин НҮБ-ын  АЗ- ийн Сирийн хүчирхийллийг зогсоох арга хэмжээнүүдийг хэлэлцсэн   хаалттай  хуралдааны дараа мэдэгдэв.   Тухайлбал,  энд  Сирийн эсрэг тогтоолыг шахах оролдлого  болон  зэвсэг нийлүүлэхэд хориг ийн тухай яригдаж байна. Орос улс Хятадтай хамт өнгөрсөн 10 -р сард   Сирийн засгийн газарт гаргаж болзошгүй тогтоолд хаалт тавьсан юм. Москва  “ливийн  үзэгдэл” –гаднаас зэвсэгт  оролцоог  Сирид давтагдахаас болгоомжилсон юм.  Өмнө нь НҮБ –ын АЗ дээр өрнөдийнхний үзэж байгаагаар “Сирийн давалгааныг зогсооход” дэндүү зөөлөн гэх Орос улсын  тогтоолын төслийг  өргөн барьсан юм.   Чуркины хэлснээр,  оросын хандлага нь НҮБ- ын АЗ-ийн 2003 оны 8-р сарын 3 ны өдрийн  зөвөлгөөн дээр тулгуурласан гэв. Уг баримт бичигт хүчирхийллийг сиричүүд өөрсдөө  улс-төрийн замаар шийдэх ёстой гэсэн юм.  Гэтэл дипломатын хэлж буйгаар,  одоогийн байдлаар тус улсад  улс-төрийн яриа,хэлэлцээ дөнгөж  эхлэхийн өмнө  энэ замыг гаднаас  тулгаж байна. Сири улсад засгийн газрын эсрэг жагсаал цуглаан үргэлжилсээр байна.   Өдөр бүр тус улсад энгийн номхон ардууд нас барж байгаа тухай мэдээлэл ирсээр байна. Одоогийн байдлаар Сирид   Арабын орнуудын лигийн /АОЛ/ ажиглагчид ажиллаж байна. “Бид АОЛ ийн ажиглагчдыг  дэмжихээс  илүү зүйл үгүй гэж бодож байна. Гэтэл  тэдний дуу хоолойг төсөлд маш сул ажиглагдаж  байна” гэж Чуркин  тэмдэглэв.  Түүний үзэж байгаагаар, НҮБ ын АЗ ирэх  мягмар гаригт буюу 1-р сарын 31 нд шинэ баримт бичгүүдтэй танилцахын зэрэгцээ АОЛ –ийн ажиглагчдын тайлан ч байх     аж.