АНУ-ын армийнхаа тоо хэмжээг 100 мянган цэргээр багасгахаар төлөвлөж байна гэж АНУ-ын Батлан хамгаалах яамны сайд Леон Панетта мэдэгдэв. Түүний ярьснаар, АНУ-ын хуурай замын цэргийг таван жилийн хугацаанд 570 мянгаас 490 мянга хүртэл, харин тэнгисийн цэргийн тоог 202 мянгаас 182 мянга хүртэл хорогдуулах юм.

Пентагоны төсөв арван жилийн хугацаанд 487 тэрбум доллароор хорогдоно, гэхдээ санхүүжилт нэмэгдэж, 2017 он гэхэд 567 тэрбум долларт хүрэх юм. Панетта мэдэгдэлдээ,  F-35 онгоцыг худалдан авалт урьдын түвшин дээрээ байна, гэхдээ  сөнөөгч онгоцууд болон “Стелс” технологитой онгоцнуудын хэмжээг багасгах болно гэжээ. Нисэгчгүй онгоцнуудад болон  тусгай ажиллагаануудыг явуулахад зориулагдсан маш том нисдэг баазыг   хөрөнгө          оруулалт хийнэ гэж Панетта мэдэгдэв.

Ирак, Афганистанд томоохон хэмжээний сөргөлдөөнүүдэд оролцохын оронд  өөрийн үндэсний сонирхол татсан бүс нутгууд, ялангуяа  Азийн бүсэд АНУ анхаарлаа төвлөрүүлэх болно.  Төлөвлөж буй төсөв нь америкийн армийг дэлхийн хамгийн хүчтэй байх боломж олгож байна гэж АНУ-ын Батлан хамгаалах яамны тэргүүн тэмдэглэлээ.