НҮБ-ын АЗ-д Сирийн асуудлаархи өрнөдийн тогтоолын төслөөр санал хураахад оролцох боломжгүй гэж Москва узэж байгааг ОХУ-ын ГХ-ийн дэд сайд Геннадий Гатилов  мэдэгдлээ. Дипломат ажилтны хэлснээр бол Оросын байр суурийг өрнөдээс санал болгосон баримт бичгийн төсөлд харгалзаж үзээгүй байна. Зарчимт үндсэн зүйл төсөлд алга гэж Гатилов хэллээ. Эдгээр нь юуны түрүүнд тус улсын хэрэгт хөндлөнгөөс хүч хэрэглэн оролцохоос татгалзах, Арабын орнуудын холбооноос авсан хоригийг хянаж үзэх зэрэг зүйл билээ. Харин тогтоолыг хэрэгжүүлэхгүй бол 15 өдрийн дараа нэмэлт арга хэмжээг авч үзэж хэлэлцэнэ гэж баримт бичигт заажээ. «Чухам ямар арга хэмжээ авах нь тодорхой бус байна» гэж ОХУ-ын ГХ-ийн дэд сайд тэмдэглэв.