Орос улс хөдөө аж ахуйн үйлдвэрлэгчээ Дэлхийн худалдааны байгууллагын хүрээнд ч хамгаалах хэрэгсэлтэй байна гэж ерөнхий сайд Владимир Путин Санкт-Петербургад мэдэгдлээ. Манай орон сая сая тонн хүнсний бүтээгдэхүүн гадаадад нийлүүлэх боломжтой. Энэ онд хямралаас хойш хөдөө аж ахуйн өсөлт 40 хувь болсон гэж тэрээр тэмдэглэв. В.Путин эрчимтэй хөгжиж байгаа шувууны ба гайхайн аж ахуйг жишээ болгон дурдлаа. «Бид ДХБ-д элсэхдээ улс орныхоо үйлдвэрлэгчийг хамгаалж буй  гаалийн оруулах хураамжийг багасгах ёстой. Бидний зорилт дотоодын өсөлтийг хэвээр хадгалах зорилгоор үйлдвэрлэгчээ дэмжихэд оршино» гэж Владимир Путин хэллээ.