Өнөөдөр Орос улсад Цэргийн гавьяаны өдөр - фашистууд Ленинградыг бүслэлтийг сэтлэсний 68 жилийн ойг тэмдэглэж байна. Янз бүрийн тоо баримтуудаас харахад 600 мянгаас 1 сая хүртэл хүн бараг 900 өдөр үргэлжлэсэн бүслэлтийн үед хөлдөж, өлбөрч, буудлагад нэрвэгдэж нас барсан юм. Бүслэлтийн улмаас Ленинградтай дан Ладога нуурын мөс  ба агаарын замаар харилцаж байв. Ерөнхийлөгч Дмитрий Медведев бүслэлтийг сэтэлсний ээлжит ойг тохиолдуулан Санкт-Петербургийн ахмадууд ба оршин суугчдад мэнд хүргэв. Ерөнхий сайд Владимир Путин бүслэлтийн үед амь үрэгдсэн 420 мянган оршин суугчийг оршуулсан Пискарёвын оршуулгын газарт  хэлхээ цэцэг өргөв.