АНУ «Фобос-Грунт» гариг хоорондын автомат станцын ажиллагаа амжилтгүй болсны шалтгааныг илрүүлэх ажиллагаанд оролцохоос албан ёсоор татгалзсан тухай Оросын сансрын агентлагийн дэд дарга Анатолий Шилов сэтгүүлчдэд мэдээллээ. «Оросын сансрын агентлагаас мөн ажиллагаанд оролцох тухай санал албан ёсоор явуулсан боловч АНУ татгалзсан гэж тэрээр хэллээ. Америкийн радараас оросын станцад зохисгүй нөлөөлсөн  тухай хувилбар амжилтгүй ажиллагааны шалтгааныг илрүүлэх гэсэн арга хэмжээний явцад бий болсон. «Мөн хувилбарыг газар дээрх туршилтын талбарт шалгаж үзсэн» гэж Шилов хэллээ. Гариг хоорондын автомат станцын амжилтгүй ажиллагааны шалтгааныг илрүүлэх комисс ажлаа дуусгасан.Комиссын гишүүд ер бусын байдлын шалтгааны тухай төгсгөлийн илтгэлд гарын үсэг зурсан гэж тэрээр онцлов. Ням гаригт тус илтгэлийг Оросын сансрын агентлагийн тэргүүн Владимир Поповкинд олгоод ирэх долоо хоногт хэвлэлд нийтлүүлнэ гэж Анатолий Шилов нэмж хэлэв.