Энэтхэг, Герман, Япон, Бразили улсууд НҮБ-ын АЗ-ийн бүрэлдэхүүнийг өргөжүүлэхийг ахин шаардав. «Таймс оф Индиа» сонины мэдээлснээр эдгээр улс хамтарсан мэдүүлгээ өчигдөр НҮБ-ын ЕА-н хаалттай хуралдаан дээр танилцуулан тайлбарлав. «НҮБ-ын АЗ-ийн бүрэлдэхүүнийг гишүүн бус орнуудаас олон улсын аюулгүй байдлыг бэхжүүлэхэд оруулсан хувь нэмрийг харгалзан байнгын төдийгүй байнгын бус гишүүдийн тоог нэмэгдүүлж өргөжүүлэх ёстой. Түүнээс гадна шинэ тулгар хөгжиж байгаа орнуудын төлөөлөгчдийн тоог олшруулах нь зайлшгүй чухал. Бид Африкийн улсуудыг АЗ-ийн байнгын гишүүн болгох байр сууриа нэг бус удаа батласан» гэж эдгээр улсын мэдэгдэлд өгүүлжээ. Бидний санал бодит хэлэлцээ хийж эхлэхэд  түлхэц үзүүлнэ  гэдэгт баримт бичгийг зохиогчид итгэж байна. Хятадын албан ёсны төлөөлөгч  Энэтхэг, Герман, Япон, Бразили улсуудын мэдэгдлийг  шүүмжлэв.