Орос улс Алс Дорнодын хөдөө аж ахуй-аж үйлдвэрийн цогцолборыг хөгжүүлэх хөрөнгө оруулалтын төслүүдэд нэгдэхийг Азийн хэд хэдэн улсад санал болгосон тухай ОХУ-ын эдийн засгийн хөгжлийн яамны дэд сайд Андрей Слепнев мэдээллээ. Түүний хэлснээр бол Оросын бүс нутгуудаас хориод төсөл ирүүлээд байна. Хэдэн арван тэрбум доллар оруулж болзошгүй. Мөн 1 сая га бухий хөдөө аж ахуйн талбайг олгох бололтой. Эдгээр төсөлд нэгдэх санал Япон,Малайзи,Сингапур,Өмнөд Солонгос,БНАСАУ,Вьетнам,Тайван руу явуулжээ. Буурцаг, тутрага,үр тариа болон өөр төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх талаар өгүүлж байна. Эдгээр нь 5 жилээс багагүй хугацаатай урт хугацааны төсөл гэж Слепнёв онцлов. Орос улсаас  үйлдвэрлэх бүтээгдэхүүний экспортэд таатай нөхцөл бүрдүүлнэ. Орос улс  дэлхийд хүнсний аюулгүй байдлыг хангах зорилгоор «Ази Номхон далайн эдийн засгийн хамтын ажиллагаа» форумын 9-р сард болох дээд хэмээний уулзалт дээр хөдөө аж ахуй-аж үйлдвэрийн цогцолборын хөгжилд хөрөнгө оруулах  асуудлыг хөндөн ярилцах юм.