«Ази Номхон далайн эдийн засгийн хамтын ажиллагаа» форумыг даргалах явдал  оюун, технологи, нөөц боломжоо харуулах бололцоог Орос улсад олгоно» гэж ОХУ-ын ГХЯ-ны тэргүүн Сергей Лавров «Известия» сонинд ярилцлага өгөхдөө мэдэгдэв. Дээд хэмжээний уулзалт нь 9-р сарын 8,9-нд болох «Ази Номхон далайн эдийн засгийн хамтын ажиллагаа» форумыг даргалах нь Орос улсын хувьд маш чухал үйл явдал юм гэж сайд тэмдэглэжээ. Дээд хэмжээний уулзалт  Орос улс юуны түрүүнд дорнод нутгий нь  байр суурийг АНДБН-т урагш ахиулах стратегийн чиг шугамыг хэрэгжүүлэхэд томоохон түлхэц үзүүлнэ гэж Сергей Лавров хэллээ. Орос улсаас санаачилсан «Ази Номхон далайн эдийн засгийн хамтын ажиллагаа» форумын 2012 оны үйл ажиллагааны урьтлал чиглэл дээд хэмжээний уулзалтын хэлэлцэх хэргийн төлөвлөгөөнд багтсан гэж тэрээр мэдээлэв. Эдгээр нь худалдаа-хөрөнгө оруулалтыг либералчлах, бүс нутгийн эдийн засгийн интеграцийг гүнзгийрүүлэх, тээвэр-логистикын найдвартай системийг төлөвшүүлэх, инновацийн өсөлтийг хангах зорилгоор идэвхтэй хамтран ажиллах болон иргэний аюулгүй байдал зэрэг чиглэл билээ. Өнөөдөр Сергей Лавров АНДБН-ийн орнуудаар аялахаар мордоно. Тэрээр Япон,Бруней-Даруссалам, Шинэ Зеланди, Австрали, БН Фижи арлуудын улс гээд олон оронд ажлын айлчлал хийх юм.