Орос улс Иракд эдийн засгийн төлсүүдийг улам  өргөн цар хүрээтэй  хэрэгжүүлэхэд бэлэн байна. Энэ тухай Оросын Холбооны улсын ерөнхийлөгчийн  Ойрхи-Дорнодын асуудал эрхэлсэн тусгай төлөөлөгч, Орос улсын ГХЯ-ны дэд тэргүүн Михаил Богданов Москвад  “Хоёрдахь-Садра” иракийн улс төрийн хөдөлгөөний төлөөлөгчидтэй уулзахдаа мэдэгдэв. Түүнийг хөдөлгөөний удирдагч Мустафа Аль-Якуби тэргүүлж байна.  Богданов хэлсэн үгэндээ, оросын компаниуд Ирактай хамтран ажиллахыг сонирхож  байгаа, гэхдээ  мэргэжилтэнүүдэд   аюулгүй байдлын баталгаа шаардлагатай байна гэжээ.  Талууд Иракийн байлдыг хөгжүүлэх болон бүс нутгийн тулгамдсан асуудлуудыг  хэлэлцэв. Түүнчлэн, улс-төрийн болон парламент, олон нийтийн байгууллагуудын хэлхээ  холбоог өргөжүүлэн, соёл урлагийн арга хэмжээг идэвхжүүлэх нь чухлаар тавигдаж байгааг тэмдэглэв.