Эрхүү мужийн болон Монгол улсын мал эмнэлгийн албадын хүчин чармайлтыг нэгтгэх хэрэгтэй байна гэж Эрхүү мужийн Засгийн газрын тэргүүн Дмитрий Мезенцев санал болгов. Түүний үзэж байгаагаар,  энэ нь хөрш орноос мах нийлүүлэлтийн хэмжээг болон бүтээгдэхүүний зах зээлийн үнийг нэмэгдүүлэх боломжтой аж. Өнөөдөр Эрхүү мужийн хэрэглэж байгаа мах, махан   бүтээгдэхүүнийг ОХУ- ын бусад орон нутгуудаас болон  гадаадын орнуудаас нийлүүлдэг юм. Нийлүүлэгчдийн алслагдсан байдал бүтээгдэхүүний чанарт чухлаар нөлөөлдөг. Эрхүү мужийн Засгийн газрын хуралдаан дээр бүс нутгийн махны зах зээлийн бүтцийг өөрчлөх шаардлагатай байгаа  болон үүнтэй холбогдон Монголын хөдөө аж ахуйн үйлдвэрлэгчидтэй нягт ажиллагаа эхэлсэнд онцгой анхаарахыг мэдэгджээ.