Пүрэв гаригт  Шар тэнгисийн  Ёнпхендоо  арлын ойролцоо эхэлсэн өмнөд солонгосын тэнгисийн явган цэргийн ажиллагааг    БНАСАУ-ын эсрэг чиглэгдсэн ээлжит “өргөн хэмжээний өдөөн хатгалга” гэж Пхеньян нэрлэв.  2010 оны 11-р сард Хойд болон Өмнөд Солонгосын хооронд буудалцаан болсны улмаас хүний амь эрсэдсэн гэж  ИТАР-ТАСС агентлаг сануулжээ. өмнөд солонгосын энэхүү байлдаанаар “улсын нутаг дэвсгэр дээр урьдчилан анхааруулах цохилт  өгөх тактикийг боловсруулж “  байна гэж ЦТАК агентлаг мэдээллээ.

Оны эхэнд өмнөд солонгосын дэглэмийн  төлөөлөгчдийн  БНАСАУ-тай яриа хэлэлцээ хийхэд бэлэн байгаа тухай хийсэн  бүх мэдэгдэлүүд нь  “Сөүлийн Пхеньяны эсрэг хэрэгжүүлэх  түрэмгий бодлогын хаалт” болж байгаа юм. Арал дээр Өмнөд солонгосын дэглэмийн “өдөөн хатгасан ажиллагаанаасаа татгалзахгүй ”   “аюултай байдлаас” болж туйлын хүнд байдал бий болоод байна “ гэж ЦТАК мэдээлжээ.