ОАО “Международный Аэропорт Иркутск”- Эрхүүгийн   Олон улсын  онгоцны буудлын удирдлага  2011 оны хавар нээсэн Ангарын эргийн хотыг Европтой холбосон анхны   Эрхүү-Мюнхений чиглэлийн нислэгийн тухай  нийтэд мэдээлэв.  Тэд цаашид нислэгийн ачааллыг нэмэгдүүлж,  Эрхүү хотод монголын нислэгүүдийг татах үүднээс “Международный Аэропорт Иркутск”  онгоцны буудал нь Улаанбаатараас-Мюнхен   нисэх зорчигчдыг хүлээж хүлээн авч, саадгүй Мюнхэн хүргэх боломжийг нээж байна. Үүнд Монголоос Герман руу буюу буцаад  нисч байгаа монголын иргэд  орос улсын дамжин өнгөрөх виз авах шаардлагагуй юм.  Нислэгийн  Эрхүү-Мюнхен  шинэ чиглэлийг нэвтрүүлэхэд Саха улсын “Якутия” болон Монголын “Аэро Монголия”авиакомпаниуд болон Мюнхен, Улаанбаатарын онгоцны буудлуудын удирдлагууд ажиллаж байна. Нислэгт  энэ зунаас өөрчлөлтүүд орно.