ОХУ ын ГХЯ-ны тэргүүн Сергей Лавров бямба гаригт Токиод эхлэх айлчлал нь  Орос,   Япон улсуудын өмнөд Курилын асуудлаархи   байр     суурийг ойртуулах боломжтой гэж үзэж байна. ОХУ ын ГХЯ ны сайтан дээр нийтэлсэн Киодо Цусин агентлагт өгсөн ярилцлагадаа Лавров, энэ нь урт хугацааны “эерэг харилцааны ” нөхцөл байдалд боломжтой юм  гэж цохон тэмдэглжээ. Нэгдүгээрт, хоёр тал асуудалд бодитой хандах ёстой. Курилын арлууд буюу японы ХМХ- үүдийн нэрлэдэг “хойд нутаг дэвсгэр ”  нь Орос улсын бүрэлдэхүүнд  Дэлхийн II Дайны үр дүнд хууль ёсны үндсэн дээр орсон юм. “Энэ нь НҮБ- ын Дүрмээр баталгаажсан манай тусгаар тогтносон нутаг гэдэгт эргэлзээ үгүй юм” гэж оросын сайд тэмдэглэв. Хоёрдугаарт, дээрх зүйлтэй эс авцалдах нийтэд янз бүрийн тайлбарууд хийх болон  эсэргүүцлийн арга хэмжээнүүдийг гаргах нь хэрэггүй юм гэж Лавров онцлон тэмдэглэв. Түүнчлэн,  сайдын үзэж байгаагаар, элдэв хиймэл хязгаарлалтуудгүй  эдийн засаг, олон улсын хэрэгт Орос, Япон улсуудын цолцолбор харилцааг өргөн хөгжүүлэх нь зүйтэй байна.

         Лавровын Япон улсад хийх албан ёсны айлчлал 1-р сарын 28 ны бямба гаригт эхэлнэ. 28,29 ний өдрүүдэд тэр Токиод тус улсын  ГХЯ ны тэргүүн Коитиро Гэмба, эрх баригч  Ардчилсан намын  улстөрийн зөвлөлийн тэргүүн Сейдзи Маэхара болон Японы Либерал-ардчилсан намын парламетын гишүүн, Япон улсын Оростой найрамдалт харилцааны төлөө холбооны тэргүүн, Японы  ерөнхий сайд асан Иосиро Мори нартай уулзалт хийнэ.