Орос улсын ерөнхий сайд Владимир Путин “Орос улс  хэнээс  нуугдан, халхлагдахгүй“, гэхдээ миграцийн бодлогодоо иргэдийн хээ сонирхолд  хөтлөгдөх болно.Тэр Холбооны миграцийн албаны /ХМА/ коллегийн хуралдаан дээр  “миграцийн бодлогын чанарт хөдөлмөрийн миграцийг оруулан  ахиц гаргахыг” шаардав.   “Юуны өмнө манай иргэдийн сонирхол болон оросын нийгмийн тогтвортой байдал, эдийн засгийн сонирхолд  тулгуурлана” гэж В.Путин цохон тэмдэглэв. 

Түүний үзэж байгаагар бол миграцийн салбарт нийгмийг бухимдуулж байгаа  олон асуудал хуримтлагдсан бөгөөд  “заримдаа нээлттэй бухимдал“ үүсгэдэг. Ерөнхий сайд ХМА-ны гаргасан тоо баримтаар тус улсад  9,2 сая гадаадын иргэд байгаагийн 4 сая орчим нь  миграцийн албанд бүртгэлтэй хирнэ нууцаар ажилладаг.  Түүний үзэж  байгаагаар  миграцийн салбарт хээл хахууль цэцэглэж, зохион байгуулалттай  болон ахуйн гэмт хэргүүд гарч, дэд бүтцэд хүндрэл үүсгэж, угсаатны хооронд болон журам гажуудуулах  сөргөөлдөөнийг бий болгож байна.