Ойрын үед Монголд ОХУ-ын Киров мужийн минжний десант буух гэж байна.  Ийм шийдвэрийг Киров хотын  Бүх оросын ан олзворын аж ахуй болон үржүүлгийн хүрээлэнд зочилсон  Улаанбаатар хотын захиргааны  төлөөлөгчид  гаргажээ. Монголын зочид гучин минж худалдаж  авах сонирхолтой байгаа юм.

«Энэ нь монголын нийслэлээр болон түүний орчимд  урсдаг  Туул голын ус  сүүлийн жилүүдэд хүчтэй татарч буйтай холбоотой юм. Улаанбаатар хотын өмнө экологийн асуудал хурцаар тавигдаж байна. Монгол нөхдүүд энэ асуудлыг шийдэхэд биднийг туслахыг хүссэн юм. Харин үүнийг олон янзаар шийдэж болно. Тэдгээрийн хамгийн боломжтой буюу аюулгүй арга бол минжийг татан оролцуулах арга юм гэж тус  эрдэм шинжилгээний хүрээлэнгийн захирал  Игорь Домский «Оросын дуу хоолой» радиогийн сурвалжлагчид өгсөн ярилцлагдаа хэллээ.

Минжийг  байгалийн хамгийн сайн “усны техник” гэдэг юм. Тэд усны хаалт, боомт барьдаг үүнээс гол усны түвшин нэмэгддэг. Минж байгаа газар нутагт ургамал  ногоо  болон мод   арвин ургадаг. Киров мужийн минжнүүд өөрийн тансаг үсээрээ  дэлхийд алдартай төдийгүй бас сайн дасан зохицох чадвартай байдаг.

«Монголд минжнүүд цөөхөн байдаг. Тус улсын нийт  нутгийн 90  %  л минж байдаггүй. Байдлыг засч болно, яагаад гэвэл энэ амьтан үржил сайтай байдаг. Тухайн үедээ өнгөрсөн зууны 30 аад оны үед ЗСБНХУ-д нийт мянга гаруйхан минж тоологдож байсан юм. Тэр үед “улаан номонд” орсон төрөл байв.   Харин ан олзворын болон үржүүлгийн эрдэм шинжилгээний хүрээлэн    нь  энэ амьтнаар олон жил амжилттай ажиллаж ирсэн юм. 60-аад оны эхэн үед хүрээлэнгийн эрдэм  шинжилгээний ажилтнууд  Киров мужид минж үржүүлж, тэдний тоо  толгойг нэмэгдүүлэхээр зорьжээ. Тавин жил өнгөрчээ.  Одоогийн байдлаар Киров мужид минж нь жирийн ангийн нэг төрөл болсон юм гэж Игорь Домский хэллээ.

Ойрын үед шаардагдах тооны минжийг барьж авна. Тэднийг карантинд оруулж, вакцин хийнэ. Тэгээд энэ зун эдгээр сайхан амьтад Туул голын усанд ажилдаа орох болно.  Хэрвээ тэд хүлээлгэсэн итгэлийг дааж чадвал, цаашид Монголын бусад гол мөрөнд боомт барихаар кировын минжнүүдийн дараагийн хэсэг явах болно.