АНУ-ын Төрийн департамент 2-р сард БНХАУ-ын дэд тэргүүн  Си Зиньпинь АНУ-д албан ёсны айлчлал хийх тухай мэдэгдэв.  Айлчлалын явцад Си Зиньпин ерөнхийлөгч Барак Обаматай уулзалт хийх төлөвлөгөөтэй байна. Энэ мэдээллийг    Бээжин одоогоор нотлоогүй байна. Хятад улсад дорнын шинэ жил болж байгаатай холбогдон айлчлал хойшлогдож магадгүй аж.

Энэ тохиолдолд Си Зиньпин бол хятадын удирдагчдын дунд дээрээсээ зургаад ордог хүн, гэхдээ түүний АНУ- руу хийх айлчлал ажиглагчдын анхаарлыг маш ихэд татаж байна. Си Зиньпин нь БНХАУ-ын даргын албан тушаалд дэвшиж болох хамгийн  гол   хүнээр тооцогддог.  Одоогийн хятадын удирдагчдыг огцорсны дараа  америк-хятадын харилцааны залгамж халааг хангах  үүднээс   Вашингтонд болох уулзалтууд чухал үүрэгтэй юм гэж Оросын ШУА-ийн Алс-Дорнодын хүрээлэнгийн дэд захирал, профессор Сергей Лузянин тэмдглээд

«БНХАУ-ын КН-ын 18-р  их хурлын  дараа Си Зиньпин нь Хятадын “номер нэг” хүн болно, чухам тийм учраас  америкчууд  энэ улс төрчийн  хүчтэй болон  сул талуудыг одооноос мэдэрчтүүний шинэ хандалгуудыг харах гэж  шийдсэн байж магадгүй юм. Синь Зиньпин албан ёсны арга хэмжээний протоколоос гажиж, орос-америкийн схемээр хоёр улсын харилцааг шинэ утга агуулгаар хөгжүүлэх эрсдэл хийх болов уу.  Үнэхээр шийдэх асуудал маш их байгаа, гэтэл хоёр талын байр суурь  тэр  бүр нийцэхгүй байгаа» гэв.

БНХАУ-ын дэд тэргүүний албан тушаалын байр сууринаас Си Зиньпин АНУ-ын  харилцааны тулгамдсан асуудлуудын  тухай нэг бус удаа мэдэгдэл хийж байсан.  Өнгөрсөн жил АНУ-ын дэд ерөнхийлөгч Жозеф Байдентай уулзахдаа, тэрээр хятад-америкийн харилцааны тогтвортой байдлыг хөгжүүлэх түлхүүр бол бие биенийхээ  туйлын сонирхлуудыг хүндэтгэхэд оршино гэж мэдэгдэж байсан юм. Ингэхдээ  тэд хоёр талын харилцаанд хор хөнөөл учруулахгуйн үүднээс америкийн талыг Тайваны болон Түвдийн асуудлуудад болгоомжтой   хандахыг  уриалж байжээ.  Саяхан Си Зиньпин америкийн ахмад дипломатч  Генри Киссинжертэй     уулзахдаа  АНУ-ыг сөргөлдөөнийг хурцатгах алхмуудаас зайлсхийхгүй бол “ хоёр талд ашиггүй ялагдалд” хүргэнэ гэж анхааруулж байсан юм.

Одооноос  Си Зиньпины   Вашингтонтой хийх яриа хэлэлцээ нилээд хурц явагдана гэдэг тодорхой болоод байна. Төрийн департаментын албан ёсны төлөөлөгч Виктория Нуланд  АНУ Хятадын хүний эрхийн асуудлаар, тухайлбал, Түвдийн асуудал дэвшүүлэх бодолтой байгаа юм. Саяхан Хүний эрхийн Human Rights Watch байгууллагаас тараасан  захидалд  2012 оны хятад-америкийн стратегийн яриа хэлэлцээрийн хүрээнд Хятадын  хүний эрхтэй холбоотой асуудлуудын  жагсаалтыг бэлтгэхийг  Цагаан Ордонд    зөвлөмж болгожээ. 

Барак Обамагийн  батлуулсан батлан хамгаалах шинэ  стратеги нь  хэлэлцэх бас нэгэн халуун сэдэв болж мэдэх юм. АНУ АНД-н орнуудын бүс нутагт өөрийн цэргийн байр сууриа нэмэгдүүлэх төлөвтэй байна.  Бүс нутагт Америкийн цэргийн хүчин нэмэгдэж буй нь  Хятадын нөлөөг бууруулахтай холбоотой асуудал юм. Үүнийгээ тэд нуудагчгүй.

АНД-н бүс нутаг дахь хятадын  “Стратегийн хүрээлэл “нь  ираны асуудлыг шийдвэрлэх төлөвлөгөөг дагуулж байна. Энэ нь Хятадыг түүхий эдийн маш чухал нийлүүлэлтээс  таслах гэж буй  нь илт байгаа. Пэрсийн булангийн тогтворгүй байдал нь Хятадын  байр суурийг сулруулж байна, яагаад гэвэл Бээжин ихэнхдээ нүүрс ус төрөгчийн ихэнхи хэсгийг  чухамдаа энэ бүс нутгаас авдаг юм.  АНУ Хятадыг хоёр талын худалдааны асуудлаар шахах бодолтой байна. Энэ тухай ерөнхийлөгч Барак Обама уламжлал ёсоор жил бүр үндэстэнийхээ  өмнө үг хэлэхдээ цохон тэмдэглэсэн юм.

Гэхдээ Хятад  америкийн дүрмээр  явахгүй. Одоогийн Хятадын дарга Ху Зиньтаогийн явуулж байгаа  “Хятадыг өргөмжлөх”  стратегийг үргэлжлүүлэхийг Си Зиньпин  санал болгоно.  Бүс нутгийн, глобальчлалын хэмжээнд Бээжин юуны түрүүнд стратегийн сонирхлоо харуулж байгаа юм.   Тэр тусмаа АНУ удтал үргэлжилж байгаа  хямрал болон хятадын  эдийн засгийн өсөлт Бээжинд хүчтэй боломж олгож байгааг хэлэх үү. Энэ үүднээс авч үзвэл америкийн дипломат алба Бээжингийн байр суурийг сулруулж, “Хятадын зуун “гарахыг хойшлоход  илүүтэй санаа түгшиж байгаа гэж шинжээчид үзэж байна.