Оросын зэвсэгт хүчний Ерөнхий штаб Калининград мужид  пуужингийн  ” Искандер” цогцолбороор тоноглогдсон  цэргийн шинэ штаб байгуулагдсан  тухай  ХМХ- үүдийн  мэдээллийг нилээд няцаав.  “ Шинээр ямарч Ерөнхий штабыг  “Искандер” пуужингаар тоноглож байгуулаагүй”гэж ИТАР-ТАСС агентлагт  Батлан хамгаалах яамны албан ёсны төлөөлөгч мэдэгджээ. Өмнө нь Калининград мужид “Искандер” пуужингийн цогцолборыг  энэ жилийн хоёрдугаар хагаст байрлуулна гэж мэдээлж байсан юм.