Москвагийн эрх баригчид 2-р сарын 4-нд болох сөрөг хүчний жагсаалын чиглэлийг зөвшилцлөө. Энэ тухай оросын нийслэлийн дэд мэр Александр Горбенко мэдэгдэв. Түүний ярьснаар, 12-15 цагийн хооронд зохион байгуулагдах  арга хэмжээнд  50 мянга хүртэлх хүн оролцоно. Цуглаан хотын гол гудамжуудын  нэгээр   явж  Кремлийн ойролцоо Болотная талбайд өндөрлөх аж.   2-р сарын 4 -нд болох арга хэмжээ нь “Шудрага сонгуулийн төлөө”   олон мянган хүний цуглааны үргэлжлэл юм. Өнгөрсөн онд  тэд оросын нийслэлд  хоёр удаа -Болотная плошадь /”Болотная талбай” / болон Академич Сахаровын нэрэмжит өргөн чөлөөнд  эсэргүүцлийн цуглаан зохион явуулсан юм. Хэдэн арван мянган москвагийнхан оролцсон цуглаануудад тэд   2011 оны 12-р сарын 4-нд явагдсан оросын парламентын сонгуулийг шудрага бус явагдсанд дургүйцлээ илэрхийлж байсан юм. Оросын сонгуулийн хорооны мэдээлснээр, өмнө нь Үндсэн хуулиар олонхи болохоо хадгалж ирсэн  “Нэгдсэн Орос” нам 2011 оны парламентын сонгуульд   бусдаас илүү 49,32 % санал авсан гэж дурьджээ. Сөрөг хүчний талынхны  мэдэгдэлд, сонгуулийн дүн шудрага бус  байсан гэжээ.