Европд илүү хатуу төсвийн сахилга болон эдийн засгийн асуудлыг шийдвэрлэхийн тулд уян хатан механизм шаардагдаж байна. Ийм дүгнэлтүүдийг Германы канцлер Ангела Меркель лхагва гаригт Давосын Дэлхийн эдийн засгийн чуулган дээр хэлсэн үгэндээ  тэмдэглэв. Чуулган “Их хувьсал” уриан дор явагдаж байна.  Хэлэлцэх тулгамдсан асуудлууд их байгаад бөгөөд нэгдүгээрт Евробүсийн  санхүүгийн хямрал  тавигдаж байна.  Энэ жил оросын төлөөлөгчдийг Засгийн газрын тэргүүн  шадар сайд Игорь Шувалов тэргүүлж байна.  Давосын дээд хэмжээний уулзалт 1-р сарын 25-29-ний өдрүүдэд болно.   Зохион байгуулагчдийн үзэж байгаагаар арга хэмжээ урьд өмнөөс их тооны буюу 100 гаруй орны  2600 гаруй  улс төрч, бизнесменүүдийг оролцуулж байгаа юм.