НҮБ- ын ерөнхий нарийн бичгийн дарга Пан Ги Мун  лхагва гаригт сонирхогч талуудад ираныг тойрсон хурцадмал байдлыг намжаах асуудлыг энхийн журмаар шийдвэрлэхийг уриалав.“Энхийн журмаар шийдэхээс өөр зам үгүй “гэж Интерфакс агентлаг иш татжээ.

Нөгөөтэйгүүр, Пан Ги Мун хэрэв  ЕХ Тегераны эсрэг   нефтийн  болон санхүүгийн хориг тавих тохиолдолд    Иран Ормузын хоолойг хаах сүрдүүлгээсээ татгалзахыг уриалав. Тегеранд МАГАТЭ”тэй нягт хамтаран ажиллаж,цөмийн хөтөлбөрийн асуудлаар “зургаагийн” яриа хэлэлцээний ширээнд эргэн орохыг  санал болгов.

Европын Холбоо нь өнгөрсөн даваа гаригт  ираны нефть импортыг болон Ираны санхүүгийн холбоо сүлбээнд хязгаарлалт хийх  хориг арга хэмжээг аваад байга юм. ЕХ -ны үзэж байгаагаар,  Иран нь нефтийн импортын хөрөнгөнөөсөө салахад  цөмийн хөтөлбөрөө хөгжүүлэх хөрөнгө мөнгөгүй болох ёстой аж. Өмнө нь мэдэгдэж байснаар,1-р сарын 29-31 нд   МАГАТЭ-гийн өндөр албан тушаалтангууд Иранд айлчилж тус улсын цөмийн судалгаа  цэргийн чиглэлтэй үгүй эсэхийг дүгнэх ёстой юм.