“Зүүн буриадуудын 100 дуу” цомогны баяр Улаан Үд хотын филармоний тайзнаа 2-р сарын 14, 15-ны өдрүүдэд болно.  Буриад зоны хөгжмийн өвийн баялаг урын сангаас цомог хийхээр тус улсын нэртэй   дуучны хос  Саян, Эржена Жамбаловынхан  зорьжээ. Тэд 1990 оны сүүл үеэр Буриад, Монголын нутгуудаар явж, буриад ардын дуунуудыг бичиж авсан юм.

Зүүн буриад ардын дуу нь баруун буриадуудын дуунаас ялгаатай гэж Саян Жамбалов тэмдэглэв. Баруун буриадуудын уран бүтээл нь эртнийх бөгөөд нилээд хуучинсаг аятай байдаг бол зүүний дуунууд монголын нөлөө нь мэдрэгдэж байдаг аж. Гэхдээ аль аль  тохиолдолд учир шалтгаан нь давтагдадгүй, өнө эртний ардуудын нэгэн адил  нотны хооронд онцгой дуу шаарддаг юм.